40-өөс дээш насны 700 иргэнийг төсөлд хамруулжээ

img

МУ-ын Засгийн газар, Хөдөлмөрийн яамнаас баталсан “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” –ийн хүрээнд төмс хүнсний ногоо тариалуулах төслийг нийслэлийн Хөдөлмөрийн газраас хэрэгжүүлж эхлээд байна.  Уг төслийн хүрээнд зорилтот бүлгийн 700 иргэнийг  дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан бүртгэсэн бөгөөд тэднийг  бүлгийн зохион байгуулалтанд оруулан, ахлагч нарыг нь сонгон хамтран ажиллах гэрээ байгуулаад байгаа аж. Хөтөлбөрт хамрагдсан 700 иргэнийг чадавхжуулах үүднээс төмс, хүнсний ногоо тариалах, арчлах, хамгаалах, технологийн мэдлэг ур чадвар олгох, бизнесийн мэдлэг олгох, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтыг энэ сарын 14-16-ны өдрүүдэд “Өрхийн аж ахуй - Агуу боломж” ТББ-тай хамтран зохион байгуулж байна. Энэхүү төсөл нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо  Тарвагатайн амны  “UB агро парк”-т хэрэгжих аж.

өөөөө

В.Бат

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nudee olson zuv ajil :
yostoi zuv shuuu zaluuchuudiiig chini neg hesgiig ni arhichin bolgono gaigui hediig ni gadagsh gargaad uldseniig ni uvguntruu yaj iij bgaad l zuunu yum uldvel hunseer ni horduulna harin zasag ni 40 oos deesh nasniihantaigaa heden jil hamt yavaad duusna aa kkkkk hai ya saiin sho
2014-04-16