Сар бүтэн хиртэв
Энэ сарын 15 буюу өчигдөр Африк, АНУ, Ойрхи Дорнод болон Австралийн баруун хэсэг, Энэтхэг, Хойд, Өмнөд Америкт амьдардаг хүмүүс сарны бүтэн хиртэлт буюу байгалийн ховор үзэгдлийг харлаа. Дэлхийн дагуул эрхэс сүүдэртээ бүрхэгдэх боловч сар тэнгэрт бүрэн алга бололгүй бараандуу улаан өнгөөр хучигдах бөгөөд өнгөний хослолоос нь шалтгаалж байгалийн энэхүү гайхамшигт үзэгдлийг “Цуст саран” хэмээн нэрийджээ.
6
Фото: (LUIS ROBAYO - AFP/Getty Images)
2014 оны дөрөвдүгээр сарын 15. Колумбия, Саленто хот. Сарны бүтэн хиртэлт 50 минутын турш үргэлжлэв.
6
Фото: (HECTOR GUERRERO - AFP/Getty Images)
2014 оны дөрөвдүгээр сарын 15. Мексикийн нийслэл. Тэнгэрт гийх “Цуст улаан саран”.
5
Фото: (JOE KLAMAR - AFP/Getty Images)
2014 оны дөрөвдүгээр сарын 15. Оройн 23 цаг. АНУ-ын Лос Анжелес хот.
6
Фото: (JOSE CABEZAS - AFP/Getty Images)
2014 оны дөрөвдүгээр сарын 15. Өмнөд Америк. Оросын Алс Дорнодод сарны энэ хиртэлтийг хэсэгчлэн харсан бол Хойд, Өмнөд Америкт бүтнээрээ харагдав.
6
Фото: (EVARISTO SA - AFP/Getty Images)
2014 оны дөрөвдүгээр сарын 15. Бразилийн нийслэл Рио Де Жанейро хот.
6
Фото: (DESIREE MARTIN - AFP/Getty Images)
2014 оны дөрөвдүгээр сарын 15. Испани улсын нийслэл Мадрид хот. “Цуст саран”-ы хувирал. Сарны дараагийн бүтэн хиртэлт 2014 оны аравдугаар сарын 8-нд тохиох бол 2015 онд дөрөвддүгээр сарын 4, есдүгээр сарын 28-нд сар хагас хиртэх аж.
6
Фото: (DESIREE MARTIN - AFP/Getty Images)
2014 оны дөрөвдүгээр сарын 15. Испани улсын Ганара арал. Мананд уусах “Цуст саран”.
6
Фото: (Scott Barbour - AFP/Getty Images)
2014 оны дөрөвдүгээр сарын 15. Австралийн Мелбоуми боомтын эрэг дээр байгалийн ховор үзэгдлийг харахаар хүлээж буй хүмүүс.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ