Бостоны халдлагын нэг жилийн ойг тэмдэглэв
Жилийн өмнө АНУ-ын Бостон хотын марафон гүйлтийн тэмцээний үеэр хоёр дараалласан дэлбэрэлт болж, гурван хүн нас барж, 264 хүн шархадсан билээ. Тус хотын захиргаа, хохирогчдын ар гэрийнхэн уг халдлагын нэг жилийн ойг арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлж, амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. 2013 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр ах дүү Царнаев нар халдлага үйлдсэн юм.
Цагдаагийхан дүү Жохар Царнаевт барьсан бол ах Тамерлин Царнаев амиа алдсан билээ. Бостон хотын марафон гүйлтийн тэмцээнийг 1897 оноос хойш зохион байгуулж буй.
Бостон хотын марафоны үеэр 500 гаруй мянган хүн оролцдог юм. Энэ жилийн марафон дөрөвдүгээр сарын 21-нд болохоор товлогджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ