Шилдэг багш, оюутнуудад шагнал гардуулав

img

 

Улсын Их Хурлын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагдсан “Эврика-2014” залуу багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өнөөдөр өндөрлөлөө.“Эврика” залуу багш, оюутны үндэсний эрдэм шинжилгээний бага хурлын Эдийн засгийн салбар хурлын шилдэг багш, оюутнуудад УИХ-ын дарга З.Энхболд, Улсын Их хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа нарын албаны хүмүүс шагнал гардуулжээ.

 

Эдийн засгийн салбарын шилдгээр МУИС-ийн оюутан П.Дагвадорж, М.Молор-Эрдэнэ, Б.Анударь, Ч.Сосорбарам, шилдэг залуу багшаар Мандах бүртгэл дээд сургуулийн багш С.Цолмон нар шалгарсан байна.  “Эврика” залуу багш, оюутны үндэсний эрдэм шинжилгээний бага хуралд энэ жил арван салбарт шалгарсан 30 оюутан, 8 илтгэгч багшид ийнхүү нэрэмжит шагнал олгожээ.

.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ