Монгол бичгийн улсын уралдаан болно
Жил бүрийн тавдугаар сарын эхний амралтын өдрийг “Үндэсний бичиг үсгийн баяр” болгон тэмдэглэж ирсэн. Энэ үеэр үндэсний утга соёлын нандин өв болсон монгол бичгийг хойч үед өвлүүлэх, иргэдийн монгол бичгээ сурч эзэмших идэвхийг дэмжих, монгол бичгийн судалгаа, сурталчилгааг өргөжүүлэх, монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэхийн тулд Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит Монгол бичгийн улсын уралдааныг явуулдаг.
Энэ удаагийн уралдааныг МУИС-ийн Монгол хэл соёлын сургууль, ССАЖЯ-ны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл хамтран зохион байгуулж буй юм байна.
Уралдаанд оролцогчид монгол бичгээр эсээ бичиж өрсөлдөнө. Ингэхдээ Монгол бичиг нь монголчуудын сэтгэхүй, танин мэдэхүйн түүхэн тусгал мөн, Монгол бичиг бол хүн төрөлхтний оюуны өвд монголчуудын оруулсан үнэт хувь нэмэр, Монгол бичгээ сурч мэдэхийн тус хэрэг, ач холбогдол, Монгол бичгээ түгээн дэлгэрүүлэхийн тулд юуг анхаарах, хэрхвээс зохилтой вэ? гэх дөрвөн агуулгын нэгийг өөрийн бүтээлдээ тусгасан байх ёстой аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ