Өнөөдөр морь өдөр
Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 17. Бархасвадь гариг. Билгийн тооллын 17. Нэг цагаан мэнгэтэй шар морь өдөр. Өдрийн наран 06.13 цагт мандан 19.47 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ