Хурууны хээгээ уншуулж хилээр нэвтэрнэ
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь энэ сараас эхлэн Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлж эхэллээ. Программыг хэрэглээнд нэвтрүүлэхэд “Эрдэнэс таван толгой” ХК, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Оюутолгой” ХХК хамтран ажилласан байна. Тус программын гүйцэтгэгчээр “Тider solution” компани ажиллажээ. Гашуунсухайт боомтоор ачаалал ихтэй үед өдөрт 1600, жирийн үед 800-900 орчим нүүрс тээврийн автомашин хил нэвтэрдэг бөгөөд жолооч нар штамп даруулахаар дараалалд зогсч багагүй цаг хугацаа алддаг байсан юм. Харин энэхүү программ ашиглалтад орсноор тухайн жолооч машинаасаа буухгүйгээр 20-30 секунтын дотор хурууны хээгээ таниулан хил нэвтэрдэг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, шалгагч орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан тухайн жолоочийн хурууны хээний мэдээллийг тулган нягталж, тээврийн хэрэгсэлд тал бүрээс нь камераар хяналт тавих юм байна.
ааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ