Лорде: Өөрийгөө од, урлагийн бурхан гэж байгаа бүх хүн салбадай

img

Шинэ Зеландын дуучин 17 настай Лорде “Teen Vogue” сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрбээр тус сэтгүүлийн ирэх сарын нүүр хуудсыг чимж байгаа юм. Дууныхаа үг, аяыг өөрөө зохиодог тэрбээр “Royals” нэртэй анхны сингл дуугаа өнгөрсөн оны гуравдугаар сард гаргасан. Дуу нь тэр даруйдаа дэлхийг байлдан дагуулж хит болсон юм. АНУ-ын “Billboard” сэтгүүлийн чартыг сүүлийн 25 жил ийм залуу дуучин тэргүүлж байгаагүй юм.

6

-Таны “Royals” дуу дэлхийн хөгжмийн ертөнцөд жинхэнэ дуулиан тарьсан. Чамин машин, үнэт эдлэлд шунасан дуучдыг нэг үгээр бут ниргэсэн энэ дуу өнөөг хүртэл дэлхийг донсолгож байна?

-Энэ дуугаараа би нийгмийн асуудлыг хөндсөн. Зүгээр л энгийн бүтээл. “Royals”-ийг зохиож байхдаа би харин ч ямар ч утгагүй тэнэг дуу зохиож байна даа гэж үе үе боддог байсан. Дуу гэдэг зүйл өөрөө чамин байх албагүй. Хүний чихэнд сонсогдох үедээ гайхалтай мэдрэмж өгч байхад л хангалттай. Заавал клипэндээ нүцгэлж, өгзөгөө гайхуулсан бүсгүйчүүдийг тоглуулж байж тэр дуу үнэ цэнэтэй байна гэж үгүй. Миний “Royals” энэ бүхнийг бага ч гэсэн буруутгахыг оролдсон.

6

-Та алдаршаад нэлээдгүй хугацааг өнгөрүүллээ. Хэд хэдэн ярилцлага өгч, алдартай сэтгүүлүүдийн нүүрийг чимлээ. Тэгэхдээ өмнөх шигээ Майли Сайрусыг үзнэ ядсан хэвээрээ байгаа юу?

-Тиймээ. Тэр бол дуучин биш алиалагч. Жастин Бэйбир, Рианна ер нь өөрийгөө од, урлагийн бурхан гэж байгаа бүх хүн салбадай. Уран бүтээлч гэж хэлүүлж байгаа бол олигтой бүтээл гаргах хэрэгтэй. Өөрийнхөө тэнэг үйлдлээрээ алдарших хэрэггүй.

6

-Таны хэлсэн эрхмүүд ямар нэгэн байдлаараа чамд саад, гай учруулж байсан юм уу. Яагаад тэднийг үзнэ ядах болсон юм?

-Тэднээс илүү дуучид байна. Харин тэд бусдын анхааралыг татаад, тэдэнд дуулах боломж олгохгүй байна. Энэ бүх шударга бус зүйлийг хараад тэднийг үзнэ ядах сэтгэл минь ундрах юм.

6

-Жастин Бэйбир, Рианна, Майли Сайрус нар мөнгөтэй. Чамлахааргүй эрх мэдэлтэй. Танд ямар нэгэн байдлаар халдахыг оролдвол яах вэ?

-Одоо яах уу, тийм юм болбол. Тэд л өөрсдөө эвгүй байдалд орох биз.

5

-Залуу хүн гэхэд дэндүү зоригтой байгаа бусуу. Та нар урлагт зүтгэж буй цэргүүд. Үргэлж л таарах нь тодорхой. Тэгтэл ингэж илэн далангүй байх нь эвгүй бус уу?

-Үгүй дээ. Ярилцлага авсан сэтгүүлч бүр л энэ асуултыг тавих юм. Уучлаарай, миний хувьд энэ асуулт улиг болж яршигтай санагдах болсон. Гэхдээ нэгэнт байцаагдаж байгаа хүн хариулья даа. Тиймээ. Би өөрийгөө 17 настай гэдгээ мэдэрдэг. Хүмүүс ер нь надад нэлээд захирангуй, хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг хандах нь элбэг юм. Гэтэл би хэдийнэ бие дааж шийдвэр гаргахтайгаа болсон хүн.

5

-“Royals”-ийг зохиож байх үедээ ямар дуу сонсч байсан бэ?

-Хип-хоп дуу сонссон. Тэдгээр дуунд миний болон найз нарын минь амьдралтай холбоотой нэг ч үг байгаагүйд их гайхсан. Зүгээр л хар тамхи, хүүхэн, архи, мөнгө гарч байсан. Энэ бүхэн амьдралтай холбоотой ч гэсэн бид шиг өсвөр насныханд арай л хол ертөнц. Урлаг бол амьдралтай ойр байх хэрэгтэй.

5

-Таны гаргасан дуу болгон хит болж байна. Нэр алдартай болсны дараа амьдрал тань хэр зэрэг өөрчлөгдөв?

-Интернетийн “Википеди” нэвтэрхий толиноос л намтрыг нь уншиж бахархдаг байсан алдартнууд одоо надтай үдийн зоог барихыг урьдаг болно гэж мөрөөдөж явсангүй дээ. Гэхдээ зоогийн үеэр тэдний зарим нь надад гомдсон юм шиг санагдсан. Би ээж аавынхаа 24 цаг хөдөлмөрлөөд ч олж чаддаггүй тэр мөнгийг нэг дуу дуулаад л олж байна. Энэ бол гайхамшиг. Харамсалтай нь найз залуугаасаа салсан. Тэр намайг олны танил болсоны дараа дэндүү хүйтэн хөндий болсон гэж шүүмжилж, бусдад таалагдах гэж оролддог болсон гэсэн. Ээ бурхан минь. Хонгор минь би байгаагаараа л байсан. Харин чи л намайг олны танил болсон гээд л биеэ хэтэрхий хумих болсон. Уучлаарай. Шаналал, дурлал гэдгийг мэдрүүлсэн чамдаа баярлалаа.

5

-Анхны хайр?

-Тиймээ. 15 настай байхдаа танилцаж байсан. Маш олон өдрийг минь нар шиг хурц болгоход минь тусалсан.

5

-Селена Гомес, Бритни Спирс нар тайзан дээр дотуур хувцастайгаа гарч ирэн үзэгчдийг татдаг явдалд та дургүй юм шиг байна лээ?

-Хүн бүр л тэгэх юм. Уг нь би тайзан дээр секси харагдах явдлыг ерөөсөө буруу гэж хэлээгүй юмсан. Энэ чинь шоу бизнес. Хагас нүцгэнээр бүжиглэх нь тухайн дуучны нэр хүндийг өсгөх нь бий.

5

-Таныг гэнэт гялалзсан шиг ээ хурдан унтрах од гэж үзэгсдэд юу гэж хэлэх вэ?

-Миний тухай хэн юу гэж хэлэх нь чухал биш. Би өөрийгөө мэднэ. Би хөгжмийн ертөнцөд удаан оршихоор гарч ирсэн уран бүтээлч. Тэрнээс биш би ганц дуугаар алдаршаад унтардаг нэгэн биш. Үүнийгээ хэдийнэ нотолчихсон гэж боддог.

5

-Таныг “Бөгжний эзэн” киноны бүлцгэр нүдтэй муухай царайт амьтантай зүйрлэсэн нь интернетээр нэг тарсан. Бяцхан охины хувьд энэ бүхэнд урам чинь хугарч байгаа биз?

-Огтхон ч үгүй. Харин ихээр хурцлагдсан байж болох юм. Эерэгээр ч, сөргөөр ч нэр минь түгж л байг.  Амжилтад минь дэм болно уу гэхээс гай болохгүй нь лав.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ