Хорват улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ гардуулав

img

Монгол Улсаас Бүгд Найрамдах Хорват Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал энэ сарын 16-нд Хорват Улсын Ерөнхийлөгч Иво Ёсиповичод Итгэмжлэх жуух бичгээ гардуулжээ. Итгэмжлэх жуух бичиг гардуулсны дараа болсон уулзалтын үеэр Элчин сайд Г.Батжаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилж, 2013 онд Хорват Европын Холбооны гишүүн болсонд баяр хүргэж, улмаар Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд хоёр талын харилцаа хөгжүүлэх боломж нээгдэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.

.

Түүнчлэн, Элчин сайд Хорватын Тэргүүн шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Весна Пусич, Гадаад харилцааны туслах сайд, Олон талт харилцаа эрхэлсэн Ерөнхий захирал Дубравка Маркович нартай тус тус уулзаж, хоёр орны харилцаа, бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар ярилцжээ.

 

Дипломат харилцаа тогтоосноос хойшхи хугацаанд манай хоёр улс найрсаг харилцаатай явж ирсэн бөгөөд төрийн тэргүүн нар харилцан зочилсон нь улс төрийн харилцаа хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг талууд онцлосон байна.  Түүнчлэн, НҮБ болон олон улснн бусад байгууллагын хүрээнд харилцан бие биеэ дэмжиж ирсэн уламжлалаа цаашид үргэлжлүүлж, эдийн засгийн харилцааг урагшлуулах хүсэлтэй байгааг Гадаад харилцааны сайд уулзалтын үеэр илэрхийлсэн байна.

 .

Д.Цэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

баяр:
давхар дээлний жүжиг ганцхан зорилготой...засгийн газрыг огцруулж улс төрийн тогтворгүй байдал үүсгэх....ман-ын бүлэгт авилгал аваагүй луйварт оролцоогүй хүн байдаг юм уу...том юм шиг жижигхэээн улс төрийн цаана нэг муу арчаагүй хувийн сонирхол нуугдана...сугараас авахуулаад .....
2014-04-20