Дээлтэй жагсаал боллоо
МУГЖ дуучин С.Жавхлан өнөөдөр Чингис хааны нэрэмжит төв талбайд “Дээлээ өмсдөг Монгол-Дээдсээ хүндэлдэг Монгол” дээлтэй жагсаалыг зохион байгууллаа.
Энэхүү жагсаалыг улс төрд нэг ч хүн дээл өмсдөггүй байж, үндэсний өв соёл болох дээлээ улс төрийн хэрүүлтэй хольж хутган, дээл тайлах талаар ярьж байгаад бухимдаж, тэдний эл үйлдлийг эсэргүүцэн зохион байгуулж буй юм. Жагсаалд монгол дээлээ өсдөг, хүндэлдэг ахмадууд, залуучууд ирсэн байлаа. Тэд “Монгол хүн дээлээ тайлж хаядаггүй харин өмсдөг”, “Монгол дээлийг бүү улс төржүүл”, “Монгол дээлээ бид өмгөөлнө”, “Би дээлээ өмсдөг, Би дээдсээ хүндэлдэг” зэрэг уриатай лоозон барин жагссан.
Дээлтэй жагсаалын үеэр МУГЖ С.Жавхлан “Монгол дээл бол монгол хүнийг дэлхийд илэрхийлдэг хамгийн том илэрхийлэл, бид өнөөдөр дээлээ тайлахын тухайд биш, өмсөж ирлээ. Хэн нэгэн хүнийг гомдоох гээгүй, ёс заншилаа сэргээн санахын үүднээс үүнийг хийж байгаа юм. Өнөөдөр их эзэн Чингис хааны хөшөө монгол дээлтэйгээ сүндэрлэж, МАН-ыг үүсгэн байгуулагч Д.Сүхбаатар цагаан дээлт Дамдины хүү хэмээн алдаршсан. Тиймээс Монгол хүн бүхэн монгол дээлээ дээдлэх ёстой” хэмээн ярьсан юм.
Түүнчлэн Монголын Төр хууль тогтоолынхоо нэрийг зөв гарчиглаж, дэлхийд өөрсдийг нь илэрхийлж байгаа нэрийн хуудас болох өв соёлоо улс төрийн хэрүүлтэй хутгахгүй байхыг хүссэн. Мөн хаврын хаварт болдог улс төрийн хэрүүл Монголд сайн зүйл авчрахгүй болохыг дурьдаж байв.
Жагсаал зохион байгуулагч болон жагсаалд оролцогчид МАН-ын давхар дээлийг тайлуулах зорилготойгоор зохион байгуулагдсан жагсаалын үеэр үндэстэн ястаны дээлээ доромжлуулсан Буриад зоноос уучлал гуйсан. Мөн жагсаалынхаа үеэр дээлээ тайлж хаясан МАН-ынханыг дахин дээл өмсөх эрхгүй хэмээсэн.
аа
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ