Хогны уутыг тараах эсэх асуудлаар бямба гарагт санал авна

img

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах 2013-2016 хөтөлбөр”-ийн хүрээнд  нийслэлийн айл өрхүүдэд хог хаягдлын зориулалтын уутыг эхний ээлжинд хэрэглэж хэвшүүлэх, цаашид хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоо руу оруулах ажлыг 2016 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон. Энэ ажлын хүрээнд айл өрх бүрт сар болгон хогны ногоон уутыг 15 ширхэгээр  2013 оны 10-р сараас  эхэлж тараасан.

.

Хог хаягдлын менежмент хөтөлбөрийн “Техник технологи, үйл ажиллагааны стратеги зорилтын хүрээнд хог хаягдлыг зориулалтын уутанд хийлгэж хэвшүүлэх заалтын дагуу хог хаягдлын зориулалтын уутыг үргэлжлүүлэн тараах эсэх талаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 03 дугаар 27-ны өдрийн  16/10 тоот тогтоол гарч иргэдийн дунд санал асуулт зохион байгуулахаар болсон. Санал асуултын үр дүнг НИТХ-д 2014 оны 5 дугаар сарын 01-ний дотор танилцуулах юм. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг санал асуултыг 04 сарын 19-н буюу энэ бямба гарагт  явуулах бөгөөд нийслэлийн 9 дүүргийн  152 хорооны 33 мянган өрхийг хамруулна.

 

Санал асуултыг Монголын оюутны холбоо дэргэдэх нийгмийн болон социологийн ангийн оюутнуудыг багтаасан “Сор гоо” клубын судлаачид 2 хоногт багтаан авах юм. Харин нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтэс , Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Үйл ажиллагааны мониторингийн хэлтэс, АНУ-ын Азийн сангийн төлөөлөл, “Хотын хөгжлийг дэмжих шинэ тосгон” холбоо хяналт тавьж ажиллах аж.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хогийн уут?? хогны уут??
2014-04-19
hairan mungu:
tegeed humuus ni hognii uut avahgui geheer ni dahiad sanal asuulga yavuulaad tegeed l taraana biz. ulsiin dugaar hyazgaarlalt shig l ...
2014-04-17
иргэн бм:
энэ бол санал асуулга нэрээр луйвар хийх гэж байгаа арга байна. өмнө нь замын хөдөлнөөнийг хязгаарлах зэрэг асуудлаар санал авсан шиг уинтернет болон утсаар авчих юмыг зориуд хүмүүс хөлсөлж ингэж будлиантуулах гэж байна. батүүл, бадрал нарын хүслээр санал асуулгын дүнг гаргах нь тодорхой. энэ улаан цагаандаа гарсан луйвар болно.
2014-04-17
ganaa:
yamar ch ashiggui uut taraaj mungu hh yum. naadah hogiin uutiig taraah ni zuvuu gesen sanal asuulgad chin barag 80-ad huvi ni buruu gesen hariult ugsun baisan. dahin dahin ingej sanal asuulga yavuulj yadgiin. ugaasaa buruu sh de. tertee tergui mongol uls maani gyalgar uutan hogond daragdaj bna. delguurees hudaldan avalt hiih toolondoo hun bur uut avch gertee haridag. ter uutanda hiilgeel hayadag baihad. demii iluu yumand mungu zarah neriidleer mungu zavshih yuma. yamarch standartgui hogiin uutni beznisee zogsoo.
2014-04-17
hehehe:
bas neg show. ugaasa demjleg abahguig medj bga tul olon niitiig sonsloo gj.ugaah mungu ni bagafaagui l bailtai
2014-04-17
123456:
санал асуулга гээд бас мөнгө цохих нь. зүгээр л больчихож болдоггүй юм байх да
2014-04-17