“Давхар дээл”-ээ тайлах төсөл эцсийн хэлэлцүүлэгт шилжлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах буюу Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашдаг гишүүдийг “дан дээл”-тэй болгох төслийг хэлэлцсэн.
ы
Уг хуулийн төслийн хэрэгжилт буюу хууль санаачлагчаас оруулж ирсэн 2016 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх саналтай холбоотой байнгын хорооны хуралдааны үеэр зарчмын зөрүүтэй санал гарсан билээ. Энэ нь хуулийн хэрэгжилтийг 2014 оны долдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлэх санал байсан ч байнгын хорооны хуралдааны үеэр дэмжигдээгүй юм.
й
Тиймээс чуулганы хуралдаанаар байнгын хорооны дэмжигдээгүй саналаар санал хураахад, 69 гишүүний 35 нь зөвшөөрөөгүй тул 2014 оны долдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлэх санал үлдлээ. Ингэснээр хуулийн хэрэгжих хугацаа энэ оны долдугаар сарын 1-ээс хэрэгжихээр болж байна. Гишүүд зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураасны дараа Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
й
Төрийн байгуулалтын байнгын хороонд уг асуудлыг эцсийн байдлаар хэлэлцэж, УИХ-д эргүүлэн оруулж ирэх юм. Хэрэв УИХ дэмжвэл Ерөнхийлөгчийн өргөн барьсан 2016 оны долдугаар сарын 1 –нээс хэрэгжүүлнэ гэсэн хуулийн төсөл цаг хугацааны хувьд өөрчлөгдөн ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Ингэснээр УИХ-ын гишүүдээс сайдаар томилогдсон гишүүд “давхар дээл” –ээ тайлах юм.
ый
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ