Донецк мужид буудалцаан болов
Украины Мариуполь хот дахь Дотоод яамны цэргийн баазад босогчид болон цэргүүдийн хооронд мөргөлдөөн гарч, гал нээсний улмаас нэг хүн амиа алдаж, 12 хүн гэмтсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Оросын талыг баримтлагчид уг цэргийн баазад халдлага үйлдэхийг оролджээ. Тэд баазаа орхин явахыг цэргүүдээс шаардсан аж. Харин цэргүүд шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, гал нээсэн байна. Цэргүүд босогчдын эсрэг гал нээсний улмаас дөрвөн хүн гэмтжээ. Оросын “Trud.com”-ийн мэдээлсэнээр “Донецк мужийг хамгаалалтадаа авсан Украины армийн цэргүүдийн бууны суманд нэг хүн цээжиндээ шарх авч, удалгүй амиа алдсан” гэв. Украины зарим мэдээллийн хэрэгслээр “Оросын талыг баримтлагчид Молотовын шингэн хүчил цацсан учир цэргүүд аргагүй эрхэнд гал нээсэн” хэмээжээ.
1
Украины зүүн мужид Оросын талыг баримтлагчид төр захиргааны байруудыг эзлэх хөдөлгөөн өрнөж байгаа бол Украины эрх баригчид терроризмын эсрэг үйл ажиллагааг тэдний эсрэг хэрэгжүүлж байгаа юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ