Усан онгоцны ослоор есөн хүн амиа алджээ

img

Өмнөд Солонгосын Инчон хотоос Чежү арлыг чиглэн зорчиж явсан “Sewol” аяллын хөлөг онгоц Өмнөд Чолла мужийн Жиндо арлын ойролцоо өчигдөр 8.58 цагт осолдож, живсэн. “Sewol” онгоцонд зорчиж явсан 475 хүнээс 179 зорчигчийг авраад байгаа аж. Өмнөд Солонгосын албаныхны мэдээлснээр “Ослоор 9 хүн нас барсныг тогтоогоод байна. 287 хүн ор сураггүй хэвээр байгаа” гэдгийг онцлоод сэтгэлийн тэнхээтэй байхыг сануулсан байна. Амь үрэгдсэн хохирогчдын дөрөв нь 17 настай ахлах ангийн сурагч байсан бол хоёр нь онгоцны ажилчид байжээ. Өмнөд Солонгосын албаныхан ослын шалтгааныг бүрэн тодруулаагүй байгаа боловч гэрчүүдийн мэдээллэснээр хөлөг онгоц хад мөргөснөөс живж осолдсон байх магадлалтай гэжээ.

 “Sewol” онгоц өчигдөр 9.50 цагт далайд бүрэн живсэн байна. Өмнөд Солонгост аяллын онгоц осолдож байгаа анхны тохиолдол биш юм. Өмнө нь 1970 онд 323 зорчигчтой, 1993 онд 292 зорчигчтой онгоц осолдож бүх зорчигч амиа алдаж байжээ. Мөн 2007 онд 14, 2009 онд 16 зорчигч сураггүй алга болж байсан гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

халтар:
хэт хөгжил, эрх зүйт төрийн нэг дутагдалдаа. хууль дүрэмд юу гэсэн, багш, удирдах ажилтан юу гэж хэлсэн ёсчлон дагадаг. монгол хүүхдүүд байсан бол ихэнх нь багш юу гэж байсан ч үсрээд амьд гарчихсан байгаа даа.
2014-04-17
zochin:
ene solongos hugjiltei geed baidag yamar hariutslagagui yum be.udaa daraa ongots jivdeg yum bna shdee.manaihan cheju aylah geed suuchihaagui ni ashguidee.yadarsan ah duus ni bas erhten ni tonogdson uns avchrah gej buun zardal boldog.hugjil dagaad bayrhaad baidgiin bai. ene olon hairan huuhduud zugaalah gej manaid bol hovor
2014-04-17
zocnin:
bvgded n avrah hantaazii n omcgood vsrvvlcen bol.nileed n amid garah baijee.arai cndee. hoorhii hvvhdvvd id 17.18tei hvvhdvvd..uanaa
2014-04-17
kalki:
medee uzsen chin huuhduud tuslamj irtel suutsgaa gesen radio zaavar sonsood garah gej oroldohgui bugd zugeer hevtej baigaa videog katokoor yavuulsan baina lee. tehed ug sonsohgui garch usersen n amid uldetsgeesen baigaan. titanik 4 sariin 15-d jivsen. barag adil odor
2014-04-17