Д.Батцогт "Шударга ёс" бүлгээс гарахаа мэдэгджээ
УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг өнөөдөр өглөө хуралдсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт бүлгээсээ албан ёсоор гарахаа мэдэгдсэн гэнэ. Тэрээр олон асуудал дээр бүлэгтэйгээ санал нэгдэхгүй, үзэл бодол зөрчилдөх болсноос гадна бусад улстөрийн бүлэгтэйгээ зөвшилцөх нэрийн дор "тохиролцоо" хийж, өөрийн гэсэн зорилгоо биелүүлэхгүй болсон хэмээн Д.Батцогт гишүүн ийм шийдвэр гаргасан байж магадгүй гэнэ.
sd Д.Батцогт гишүүн УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс гарвал МҮАН-ын харъялалтай сул гишүүн болох ажээ.
df
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ