Кейт Миддилтонд халдахыг завджээ
Их Британий гүнгийн ахайтан Кейт Миддилтон нөхөр хүүгийнхээ хамтаар Шинэ Зеланд болон Австрали улсаар улс төрийн түүхэн айчлал хийж байгаа билээ. Австралийн “Цэнхэр нуур” хэмээх цэцэрлэгт хүрээлэнгээр өчигдөр аялж байхад нэг залуу “Кейт Миддилтон би чамд хайртай” гэж хэлсэнийхээ дараа тэврэхийг оролдсон байна. Цагдаа нар залууг хааны гэр бүлд аюул учруулахыг оролдсон хэмээн тэр дор нь баривчилжээ.
Мөн хар нүдний шил, малгай өмссөн 40 орчим насны этгээдийг цагдаагийнхан саатуулж, нэгжлэг хийхэд гүнгийн ахайтны гэрэл зураг гарсан байна. Тэрбээр мэдүүлгийнхээ үеэр “Хайртай бүсгүйнхээ гарын үсгийн авах гэж байсан. Өөр ямар нэгэн санаа агуулаагүй” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ