Банкуудад 1779.01 төгрөгийн ханшаар 10 сая ам.доллар нийлүүлжээ
Монголбанкны пүрэв гарагийн ээлжит гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлжээ. Уг саналыг харгалзан Төв банк 1779.01 төгрөгийн хаалтын ханшаар 10 сая ам.доллар, 285.75 төгрөгийн хаалтын ханшаар 18 сая юанийг тус тус худалдсан байна.
Мөн энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 82.3 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлсэн аж. Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 82.3 сая ам.доллар нийлүүлэв.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ