Брокер, дилерийн 5 компанийн гишүүний эрхийг цуцалжээ
Санхүүгийн зохицуулах хорооны 114, 115, 116, 117, 118 тоот тогтоолуудаар үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон “Монхан трейд” ХХК, “Ники” ХХК, “Тэнгри секуритиес” ХХК, “Тэнь Ди Сек” ХХК, “Юу Жи Эс” ХХК-ийн гишүүний эрхийг цуцалжээ. Тус шийдвэрийг “Монголын хөрөнгийн бирж”-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.10.11 дэхь заалт, “Гишүүнчлэлийн журам”-ын 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн гүйцэтгэх захирлын 4 дүгээр сарын 15-ны өдрийн 59 дугаар тушаалыг үндэслэсэн гаргасан байна.
Уг шийдвэртэй холбогдуулан дээрх 5 брокер, дилерийн компанийн харилцагчдыг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бусад брокер, дилерийн компанид зохих журмын дагуу арга хэмжээ авч шилжүүлэх аж.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ