Осолд хөлөг онгоцны ахмадыг буруутгав
Өмнөд Солонгосын Инчон хотоос Чежү арлыг чиглэн зорчиж явсан “Sewol” аяллын хөлөг онгоц Өмнөд Чолла мужийн Жиндо арлын ойролцоо өчигдөр 8.58 цагт осолдож, живсэн. “Sewol” онгоцонд зорчиж явсан 475 хүнээс 179 зорчигчийг авраад байгаа аж. Цагдаагийнхан онгоцны ахмад 47 настай Кимийг осолд буруутгаж байгаа гэнэ. Тодруулбал, онгоцонд эхний доргилт өгсний дараа ахмад хүмүүсийг тайван, хөдөлгөөнгүй байхыг сануулж, өрөөнд ус орж ирсэн тохиолдол цонх болон тавцангаар дамжиж ус руу үсрэхийг чанга яригчаар мэдэгдсэн байна.
Энэхүү ослоор амьд гарсан сурагч хүү “Ахмад биднийг тайван, хөдөлгөөнгүй байхыг хүссэн. Онгоц доргилт авч, хажуу хэсгээрээ гол руу хазайхад би онгоцны гол тавцангаар дамжиж ус руу үсэрсэн. Тэр үед надтай хамт 20 гаруй хүүхэд үсэрсэн. Харим зарим хүмүүс өндөрлөг хэсэгт зогссон. Харамсалтай нь ахмадын үгэнд орсон олон хүүхэд онгоцноос гарахгүй байсаар л байсан. Би маш их гайхсан. Хэрвээ ахмад тэгэж хэлээгүй бол бид бүгээрээ амьд байх байсан” гэж ярьжээ.
“Өнөөдрийн байдлаар онгоцны эх бие далайд бүрэн живсэн бөгөөд доод талынх нь үзүүр цухуйсан байдалтай байгаа. Голд цухуйж буй хэсэг техникийн өрөө байх магадлалтай бөгөөд энэ хэсэг агаартай байгаа учраас живээгүй. Хэрвээ энэ хэсэгт зорчигчид очиж чадсан бол амьд гарах боломжтой” хэмээн аврагчид ярьжээ.
Онгоцны ахмад болон бусад зорчигч одоо хүртэл олдоогүй байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ