Улаанбаатарт 6 хэм дулаан
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орно. Үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, Төвийн нутгийн өмнөд хэсэг болон говийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст хойноос, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулс, Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 1 градус хүйтнээс 4 хэм дулаан, Алтайн өвөр говь болонговийн нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.
Улаанбаатарт Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ