Монголын эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх үргэлжилнэ/, Шилэн дансны тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/, Онцгой албан татварын тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.4.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг чөлөөлөх, хэлэлцэх эсэх/ зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн 14.00 цагаас Монгол Улсын Ерөнхий сайдын “Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар” мэдээлэл хийх юм байна.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ