Пак Ын Хэ аврах ажиллагаанд нэгдэв

img

Өмнөд Солонгосын Инчон хотоос Чежү арлыг чиглэн  явсан “Sewol” аяллын хөлөг онгоц Өмнөд Чолла мужийн Жиндо арлын ойролцоо хоёр хоногийн өмнө осолдсон.

“Sewol” онгоцонд зорчиж явсан 475 хүнээс 179 зорчигчийг авраад байгаа аж. Харамсалтай нь есөн хүн амиа алдсан юм. Цагдаагийнхан онгоцны ахмад 47 настай Кимийг осолд буруутгаж байгаа.

Өнөөдөр тус улсын Ерөнхийлөгч хатагтай Пак Ын Хэ аврах ажиллагаанд оролцож, зорчигчдын гэр бүлтэй уулзсан тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ.

Ерөнхийлөгч уулзалтын үеэр “Би маш их харамсч байна. Хөлөг онгоц осолдсон гэх мэдээ хүлээн авсны дараа зүрх минь зогсох шахсан. Амиа алдсан бүх хүмүүсийн гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье. Би онгоцтой хамт живсэн хүүхдүүдийг эсэн мэнд гарах хүртэл тайван унтаж чадахгүй” хэмээн хэлжээ.

Энэ үйл явдалтай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, зорчигчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлж, аврах ажиллагаанд туслалцаа үзүүлэхээ амласан байна.

Өнөөдрийн байдлаар АНУ-ын тусгай хүчин гурван нисдэг тэрэг, 11 хөлөг онгоц илгээгээд байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zocnin:
odoo uaj amid baih um.ongotsond us dvvreed garah geheer bitvv...isr
2014-04-18