Путин Украины ард түмнээс уучлалт гуйхгүй
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр телевиз, радио станциудаар олон нийттэй шууд ярилцлага хийж, асуултад нь хариулсан тухай “Trud.com” мэдээллээ.
Путин ярилцлагынхаа эхэнд “Крым болон Украины зүүн мужид болсон бүх үйл явдал Орос улстай ямар ч хамааралгүй гэдгийг онцлоод, Украины ард түмнээс уучлалт гуйх шаардлага байхгүй” гэжээ.
Тэрбээр “Орос улс Крымийг хүчээр булаах төлөвлөгөө байгаагүй. Бид өнөөгийн геополитикийн үүднээс Украинтай харилцаагаа явуулна гэсэн үзэлтэй байсан ч байдал буруугаар эргэсэн. Хоёр долоо хоногийн өмнөөс Украины зүүн хязгаарын хэд хэдэн мужид Оросын талыг баримтлагчид жагсаал зохион байгуулж, Оростой хувь заяагаа нэгтгэхийг хүссэн. Би анхнаасаа энэ асуудал дээр хатуу байр суурьтай хандаж, тэдний саналаас татгалзаж, Украины шинэ Засгийн газрыг босогчидтой хэлэлцээр хийхийг санал болгосон. Украины засаг улс орныхоо энгийн иргэдийн эсрэг танк, нисэх онгоц хэрэглэж байгааг буруутгасан” хэмээн ярьжээ.
Украины хямрал, улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн уналт гэх мэт асуудлаар АНУ, ОХУ, Европын холбоо, Киевийн Засгийн газрын Гадаад хэргийн сайд нар Женевт хотноо дөрөв хоногийн хугацаатай уулзалт зохион байгуулж байгаа юм.
ааа
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ