Сноудан Путинаас асуулт асуужээ
АНУ-ын Тагнуулын ерөнхий газрын экс ажилтан Эдвард Сноудан Оросын Ерөнхийлөгч В.Путиныг шууд нэвтрүүлэгт оролцож байхад нь гурван асуулт тавьсан тухай “Yahoo.com” мэдээллээ.
Сноудан Путинд хандаж, “Орос Украинд явуулж буй арга хүч түрэмгийлж, нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн гэж үзэж байна уу. АНУ, Орост хорио тавьж визний асуудал танд хэр хүнд тусч байна. Гэрээний дагуу Орост байх хугацаа минь дуусгавар болох учиртай. Та миний визний хугацааг сунгах уу” гэх гурван асуулт тавьжээ.
Ерөнхийлөгч асуултыг анхааралтай сонссоны дараа гурван асуултын хоёрт нь хариулах боломжтой гэдгийг онцлоод, Эдвард Сноуданы визний хугацааг сунгах асуудлыг бие дааж шийдвэр гаргах боломжгүй гэв.
Путин Сноуданд талархлаа илэрхийлээд эхний асуултад, “Орос улс Украинд хөршийн журмаар туслахыг оролдсон. Украины ард түмэн энэ бүхнийг буруугаар ойлгож, Оросыг буруутгах үзэл газар авсан. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Украинд үүссэн нөхцөл байдлаас үүдэж Орост визний хориг тавьсан. Бид энэ асуудал дээр нухацтай ярилцаж, олон мянган иргэдийг хохироохгүй байхыг хүссэн” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ