Хороонд “Нэг цонхны үйлчилгээ”-г нэвтрүүлжээ
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 153 дугаар тогтоолын дагуу алслагдсан хороодод төрийн үйлчилгээг нэг дороос, чирэгдэлгүй хүргэх зорилтын хүрээнд Швейцарын хөгжлийн агентлагын санхүүжилт, "Хүний аюулгүй байдлын судалгааны төв"-ийн дэмжлэгтэйгээр Баянгол дүүргийн 22 дугаар хороонд энэ сарын 15-ны өдөр “Нэг цонхны үйлчилгээний төв"-ийн нээлтийг хийжээ.
ы
Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын орлогч Т.Мөнх-Очир, тус хорооноос дүүргийн ИТХ-д сонгогдсон Төлөөлөгч Б.Лхагвасүрэн, төсөл хэрэгжүүлэгч "Хүний аюулгүй байдлын судалгааны төв"-ийн дэд захирал П.Баасанжав, Иргэний бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Энхболд, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Х.Оюунчулуун, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн албаны дарга З.Даваажав нар болон дүүргийн Татварын хэлтэс, Өмч газрын харилцааны алба, Хөдөлмөрийн хэлтсийн удирдах албан тушаалтнууд, мөн хорооны ажлын албаныхан, иргэдийн төлөөлөл оролцсон байна.
ы
Төрийн үйлчилгээний шинэчлэл болох "Нэг цонхны үйлчилгээ"-тэй болсноор тус хорооны иргэд иргэний бүртгэл, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал, татвар, өмч, газрын харилцааны албаны үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай, хүртээмжтэй авах боломжтой болж байгаа ажээ.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ