Ламтан осолдсон бүх зорчигчдыг амьд гаргахын төлөө залбирав
Хоёр хоногийн өмнө үл мэдэгдэх шалтгаанаас болж осолдсон “Sewol” хөлөг онгоцтой хамтдаа живсэн 200 гаруй зорчигчийг амьд гаргахын тулд Ле Жоон Сеок гэх ламтан лусын хааныг тайвшруулахаар Жиндо аралын эрэг дээр ганцаарчилсан залбирал үйлдэж эхэлсэн тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ.
Тэрбээр залбирал үйлдэхээсээ өмнө зорчигчдын гэр бүлд хандаж, “Би номын хүчинд итгэдэг. Лусын хаан миний залбиралыг сонсож чадвал онгоцтой хамт осолдсон бүх зорчигчдыг эсэн мэнд гаргах болно. Буддын шашины номлолд усыг тайвшруулах нууц тарни байдаг юм. Би энэ тарнийг унших болно” гэжээ.
Зорчигчийн гэр бүлийхэн ламтанд саад болохгүй байхыг аврагчид болон цагдаагийханаас гуйсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ