“Женко” Баттулгын “МАНАН” киноны I анги дууслаа

img

Төр засаг тогтворгүй, эдийн засаг уналттай, хө­рөнгө оруулагч нар дүр­вэсэн, дайжсан байдал хэнд ашигтай юм бэ. Ард ир­гэд уруу дорой, ашигт малтмал нь үнэ цэнгүй, дот­роо хямралтай улс орон хаашаа явдаг юм бэ. Эдийн засаг нь сульдаатай, эв түн­жингүй улс орноор том гүрнүүд хэрхэн наадаж буй жи­шээ, сургамжуудыг бид мэднэ.

7

6 Дэлхийн орнуудад бай­­саар байгаа билээ. Үүнээс үүдэн Засгийн газ­рын “Давхар дээл”-ийг тай­лах (АН-ын турсагыг хуу­лах) үйл явцын цаана на­муу­дын ашиг сонирхол, улс­­төрч­дийн амбицаас илүү гадны нөлөө байна уу гэсэн хардлагыг төрүүлнэ.

6

6 Засгийн газрын “Давхар дээл”-ийг тайлах үйл явцад Засгийн газрын ги­шүүн Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, М.Зоригт, Р.Бурмаа нар байгаа нь сонирхол татна. Эд­гээр гишүүн сууж яваа за­виныхаа ёроолыг хулгана шиг мэрж орхилоо. Тэдэнтэй “хамтарсан” УИХ-ын ги­шүүн Л.Цог, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, Д.Батцогт нарын хувьд засгийг ганхуулахад гайхаад байх зүйл огт үгүй. Учир нь тэд угаасаа “Шударга ёс эвсэл”-ийн буюу Н.Энхбаярын хүмүүс. Гэтэл Хүнс хөдөө, аж ахуйн сайд Х.Баттулгын гаргасан улстөр АН-ын олон гишүүнийг хирдхийлгэхэд хүргэсэн билээ.

6

6

Энэ нам “Элсний 13” гэдэг чонотой нийлсэн гэ­рийн нохой шиг нөхдөөс болж олон сонгууль да­раалан ялагдах нүхээ малтсан. Ийм сургамж байсаар байтал, мэддэг атлаа, өөрөө ярьдаг хэрнээ Х.Баттулга ийм улстөр хийсэн нь МАНАН гэхээсээ илүү гадны нөлөө гэлтэй. МАНАН-гийн Засгийн газрын ЗТБХБЯ-ны сайд Х.Баттулга бас л огцруулах санал гаргаж байсан. Түүнд аль ч Засгийн газар таалагддаггүй. Тэгсэн хэрнээ МАНАН-г хүсэхийн учир юу юм бэ. Хөлөг онгоц­ныхоо ёроолыг мэрсэн Х.Баттулга анхнаасаа АН-ын гишүүн байгаагүй. Тэр­бээр “Эх орон” намын ги­шүүн байсан юм билээ.

6

6

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Иргэний хө­дөл­гөөний нам, М.Зоригт Иргэний Зориг нам, Р.Бурмаа хөдөлгөөнөөс АН-д орж ирсэн байдаг. Байр­наа­саа хөдөлсөн чулуу гурван жил өнхөрдгийн адилаар нам дамжсан нөхдөд үнэт зүйл үгүй болдог гэнэм. АН-д шургалсан нөхөд Засгийн газраа унагах гээд улайрч эхэлсэн байх юм.

6

6

Ямартай ч “Женко” Х.Баттулгын “МАНАН” киноны I анги төгс­лөө. Харин дараагийн анги яаж үргэлжлэхийг та бид хүлээх л үлдэв.

6 Т.Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

женко баттулга:
сайдын хариуцсан ажлаа огт хийж чадаагүй хүн бол женко баттулга зам тээвэр барилгын салбарын ажлыг унагаасны дараа хөдөө аж ахуй үалдвэрийн сайд болоод улсаа хөгжүүлэх биш естой нэг бантан хутгаж юу хийхээ мэдэхгүй харин ч маш их гай тарьж байна гэж илтээр ярдаг боллоо ийм хүнийг яагаад дэвшүүлээд байдаг нь сонин оронд нь мэргэжлийн технократын хүнээр уг яамыг удирдуулсан бол монгол улс маань цаг алдахгүй байсан юм даа
2014-04-20
shd-mn товащир:
энэ хүн гэдэг амьтаныг цаанаас нь бүтээхдээ төгс бус бүтээсэн учраас өнөөдөр үргэлж тэмцэл, тулаан, өрсөлдөөн, энэ бүгдээс үүссэн алаан хядаан, дээрэм тонуул, атаархад, өш хонзон,тэнэглэл, элдэв бусын үйл ойлгогдох хачин гэж хэлмээр үйл ажиллагаа хэрээс хэтэрлээ. би ерөөсөө өөрийгөө ч энэ ертөнцөд төрсөн учир утгаа ойлгохгүй байна. хүн төрөлхтөн буюу хүмүүст энэ их үсрэнгүй хөгжил хэрэггүй байж яагаад? өөрийнхөө төгсгөл рүү улам хурдан очиж байна. бид сөнөлөө тэгээд юу ч байхгүй. бод доо ........
2014-04-18
boogii:
ardchilsan namd bgaa hamgiin gaigui ajilsag shudarga daichin gishuun ni battulag sh dee
2014-04-18
urvagchid:
mongoliin nuursiig hytad l hudaldaj avna. getel ene battulga gegch oros avgaitai orosiin turshuuliin gaigaar orgon tsarigtai tomor zam tavina gej gatsaasaar baigaad orosiig hytadad nuursee hudaldah bolomjiig bii bolgood bna. suuliin uyrd oros nuursnii olboroltoo mash erchimjuulj hytadad niiluulj ehleed bna. odoo ingee orosod urvagchaas bolj mongol uls nuursnii zah zeelee aldaad baina
2014-04-18
irgen:
mungunii toloo ohidoo hudaldhaas butsahgui luivarchin. mongoliin ard tumen ene luivarchinaas horongoo butsaaj avah yostoi. battulga chi man iin hulgaich nartaigaa ochij niil
2014-04-18
mgl1:
aij hulchiilgui shiidveree gargaj bna gej harj bna. nam dagaj amigui albat hiine gedeg uuruu ih hortoi.
2014-04-18
тэрдэнэдэх:
худлаа битгий хагарган бутаргасан юм бичээд бай /т.эрдэнэ гэнэ үү/ чамд өөр бичээд жаахан нэр төр авчих юм алга уу,янз янзын намын нэр бичсэн хаашаа нөхөр вэ, бичиж байгаа юмаа ойлгож бичээч,жаахан сул байна шүү,чи
2014-04-18
эх оронч:
эх оронч, алсаа харсан санал гаргасан ан-ын болон бусад гишүүдэд баярлаж байна.ерөнхийлөгчээ дэмжин ажиллаж байгаа юм ш дээ, анх эба гаргаж тавьсан асуудал ш дээ,
2014-04-18
туяа:
манай ан шударга гишүүдээ захиалгаар бичүүлдэггүй байлгүй дээ, энэ баттулга, батзандан, зоригт нар бол хүний нөмөрт амьдардаггүй хэлье гэснээ аль намын хэнд ч хэлчихдэг шударга хүмүүс шүү уих-д санал хураах ердийн л үзэгдэл баймаар юм,цаана чинь өөр улс орны толгой зовоосон асуудлууд их байгаа даа
2014-04-18
hkugv:
battulga olon jil man iin luivarchidtai niilj mongoliig tsolmson hulgaich. mungunii toloo ohidoo zarahaas butsahgui. ene hulgaichid eh oron, ard tumenee gesen setgel bhgui.
2014-04-18
иргэн:
зөв зөв. ер нь бол намын нэрээр баяжихын төлөө худлаа орилж байгаа амьтадыг бодвол баттулга чинь жинхэнэ эх оронч хүн байна билээ
2014-04-18
gishyyn:
an-iinhaa egel bor gishyydee boddog ch bolooosoi doo
2014-04-18
иргэн:
нам, мөнгө дагасан хуйвалдаанд оролцдоггүй, элдэв дарамтаас айж хулчийдаггүй, үзэл бодолдоо үнэнч хүмүүс гэж харагдаж байна
2014-04-18
зочин бм:
ан- ынхан 96- 2000 оны үйл явдлаасааа сургамж авдаггүй юм байх даа. үеийн үед л энэ тэндээс ирсэн хэрмэл тэнэмэл урвагчдыг насаараа энэ намын төлөө сэтгэл зүрхээ зориулж ирсэн журмын нөхдийнхөө дээр тавьж араасаа хутга шаалгаж байх юм. одоо хэн нь хэн бэ гэдгийг таньж аваа байлгүй. ман- аас авах юм нь буруу ч бай зөв ч бай иймэххүү улс орны хувь заяатай асуудал дээр нэгдмэл байж чаддаг юм шүү.
2014-04-18