Путин “байдалд” оров
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр телевиз, радио станцуудаар олон нийттэй шууд ярилцлага хийж, асуултад нь хариулсан юм. Ерөнхийлөгч 3.55 минут үргэлжилсэн шууд ярилцлагын үеэр нийт 81 асуултад хариулт өгсөн тухай “Trud.com” мэдээллээ.
Тус нэвтрүүлэгт холбогдсон хамгийн бяцхан оролцогч нь зургаан настай Софи охин байсан юм. Тэрбээр, Путинд хандаж, “Хэрэв таныг усанд живэх юм бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама аврах болов уу? хэмээн асуужээ. Путин асуултад маш удаан бодсоныхаа дараа, Би “Обаматай хувийн харилцаагүй боловч тэр эрэлхэг зоригтой, сайн хүн учраас намайг аварна гэдэгт итгэлтэй байна” хэмээн хариулжээ.
Мөн 12 настай Игор хүү Путинаас, шинэ тэргүүн хатагтайн талаар бодож байгаа эсэхийг асуухад “Эхлээд хуучин эхнэр Людмилагаа гэрлүүлнэ. Дараа нь өөрийнхөө тухай бодно” хэмээн хариулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ