Бөмбөгөрийн хажуу талын даланг онцгойгийнхон цэвэрлэнэ

img

 

Иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэхээр нийслэлийн хэмжээнд  бүх нийтийн их цэвэрлэгээг 04 сарын 19-н буюу маргааш зохион байгуулна.

Цэвэрлэгээний үеэр бүх дүүргийн аж ахуйн нэгж байгууллагуудыг хог хаягдлын хуулийн дагуу орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ угаалга, тохижилт хийсэн эсэх, хаяг рекламыг стандартын дагуу шинэчилж, гэрэлтүүлэгтээ анхаарч, өөрийн эзэмшиж буй нийт талбайн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний газарт ногоон байгууламж бий болгосон эсэхийг дүүрэг, нийслэлээс шалгах юм.

Бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр Сэлбийн гүүрийг Нийслэлийн цагдаагийн газар, Арслантай гүүрийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар,  Улаанбаатар такси ХХК, Бөмбөгөрийн хажуу талын даланг Нийслэлийн Онцгой байдлын газар цэвэрлэнэ. Бусад төрийн болон хувийн хэвшлийн  бүх байгууллагууд өөр өөрсдийн хариуцсан талбайг цэвэрлэх юм. Цэвэрлэгээнд гараагүй аж ахуйн нэгжүүдэд  захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага тооцох юм.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yag unen:
tii sh de. ha*naasaa garaad l uurt ni hamaagui bilchihdog archaagui humuuseer tseverluulehgui yu. huuchin niigmiig muulaal shuumjleel bdag. buh niitiin subbotnik-s uur arga olj chadahgui ni uu? erguuteed iish tii*e sambaganaj uschij baihaar uuruu sain duraaraa ajlaa ugvul taarna
2014-04-19
gandangiin ail:
naad dalan ruu ugaadasaa hiisen gandangiin ailuudaar ni tseverluuleech. ontsgoigiinhon tohijilt uilchilgeenii kompani bolchihoo yu? bolij uz dee uul baataraa!!!
2014-04-18