Шилэн дансны тухай хуулийн төслийн нэр гишүүдэд таалагдсангүй

img

УИХ-ын чуулганаар Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэлэлцсэний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шилэн дансны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг  Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нар танилцуулсан юм.

ыб

Төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог хангах асуудлаар сүүлийн жилүүдэд Улсын Их Хурал, Засгийн газраас Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журмыг батлан хэрэгжүүлж байгаа боловч төсвийн талаарх иргэд, олон нийтийн ойлголт, мэдээлэл сул, төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнах үйл ажиллагаанд иргэдийн оролцоо төдийлэн хангагдахгүй байгаа учраас Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. Хуулийн төсөл нь Нийтлэг үндэслэл, Шилэн дансны стандарт, Шилэн дансны хяналт, хариуцлага гэсэн 3 бүлэг, 13 зүйлтэй юм. Энэхүү хуулийн төслөөр төсвийн орлого, зарлага, мөнгөн гүйлгээ, тайлагналын үйл ажиллагаа болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, түүнд хяналт тавих, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм байна.

ы

Хуулийн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ц.Оюунбаатар, Ч.Хүрэлбаатар, С.Ганбаатар, Су.Батболд, Ж.Батсуурь, Н.Энхболд нар Ерөнхийлөгчийн зөвлөхөөс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Ч.Хүрэлбаатар, О.Баасанхүү, Ж.Батсуурь, С.Баярцогт нар үг хэлэв. Харин Улсын Их Хурлын Ц.Даваасүрэн энэ хуулийн төслийг дагалдан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай ч тэдгээр төслүүд нь өргөн баригдаагүй байгааг хэлэв.

ы

Энэхүү хуулийн төслийн “Шилэн данс” гэдэг нэрний талаар гишүүд таалагдахгүй байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, одоо доторх нь харагдахгүй, тас хар, модон чулуун данстай байгаад одоо шилэн болгох гэж байгаа юм уу. Тунгалаг гэсэн үг үү. Төсвийн ил тод байдлын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийдвэрлэж болох байтал илүү зардал болж шинэ хууль гаргах шаардлага байхгүй гэж байв.

ы

Хууль санаачлагчдын зүгээс сүүлийн 10 гаран жил эдийн засгийн хэллэгт яригдаж байгаа нэр тул урт тайлбар бүхий нэрний оронд ашигласан юм. Нэр чухал биш та бүхэн эрх үүргийнхээ хэмжээнд соличихож болно. Хамгийн гол нь хуулийн дотоод агуулга чухал  хэмээн хэллээ. Харин Улсын Их Хурлын Ц.Даваасүрэн энэ хуулийн төслийг дагалдан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай ч тэдгээр төслүүд нь өргөн баригдаагүй байгааг хэлсэн. Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн байнгын хорооны саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 64 гишүүний 39 нь буюу 60.9 хувь нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хөлдүү нямдорж:
ширэн нүүртэй нямдорж шилэн дансыг ойлгохгүй.
2014-04-18
irged:
ugaasaa hudlaa shaltaglaj unagaasan. ah, mah, shudarga yos evsel ter chigeeree hulgaich nar
2014-04-18