
Монголын хөрөнгийн биржийн 8-ны өдрийн арилжааны мэдээллээс харахад ТОП-20 индекс 19892.59 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 312.31 нэгжээр буюу 1.55 хувиар буурч, зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 35.1 тэрбум төгрөг болсон байна.Тэгэхээр ТОП-20 индекс гэдэг нь бүртгэлтэй компаниудаас зах зээлийн үнэлгээ, арилжааны идэвхээрээ бусдаасаа манлайлдаг шилдэг 20 компанийг хэлдэг гэдгийг тодотгоё. Ерөнхийдөө арилжаагаар 40 ХК-ийн 81.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 226.9 мянган ширхэг хувьцаа арилжсан байна. “А” самбарын арилжаагаар 25 ХК-ийн 225.6 мянган ширхэг хувьцааг 77.4 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 15 ХК-ийн 1.3 мянган ширхэг хувьцааг 4.5 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Арилжаагаар нийт 251 хэлцэл хийгджээ. Нийт 40 үнэт цаас арилжигдсанаас 20 үнэт цаасны ханш өсч, 14 үнэт цаасны ханш буурч, 6 үнэт цаасны ханш тогтмол байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ