Л.Гүндалай Боомтын нэгдсэн захиргааг удирдана
Монгол Улсад нийт 46 боомт ажилладгийн 9 нь байнгын ажиллагаатай. Үүнээс Алтанбулаг, Замын-Үүдээс бусад боомтын 60 гаруй хувьд зорчигчдод үйлчлэх нөхцөл бүрдээгүй, 30 гаруй хувь нь шалган нэвтрүүлэх цогцолборгүй байгаа юм. Энэ нь хилийн боомтууд дээр хэт олон шат дамжлага бий болгох, ачаалал түгжрэл үүсгэх, цаашлаад авлигын уурхай болох шалтгаан болж байсан юм. Тиймээс энэ сарын 1-нээс эхлэн боомт бүр дээр Боомтын захиргаа ажиллаж, төрийн олон байгууллагын үйлчилгээг нэг цонхонд төвлөрүүлсэн.
ы
Дээрх Боомтуудын нэгдсэн захиргааг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай удирдахаар болсон хэмээн өмнө мэдээлж байсан юм. Тэгвэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээр ахлуулсан Боомтын үндсэн зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, Боомтын нэгдсэн захиргааны даргаар Л.Гүндалайг томилох шийдвэрийг албан ёсоор гаргасан байна.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ