Отгонтэнгэр Их Сургууль олон улсын стандартыг нэвтрүүлнэ
Монголын анхны хувийн хэвшлийн Отгонтэнгэр Их Сургууль Боловсролын яамнаас зохион байгуулдаг “Боловсрол, Шинэчлэл 2014”
үзэсгэлэн яармагт оролцож байна. Уг үзэсгэлэн яармаг 2014.04.18-наас 21-ний өдрүүдэд Мишээл Экспо Төвд зохион байгуулагдах бөгөөд үзэсгэлэнд гадаадын 6 орны 20 гаран сургуулиуд болон дотоодын улсын болон хувийн хэвшлийн нийт 80 гаруй их дээд сургуулиуд, хэлний төвүүд оролцож байгаа аж.
4
Отгонтэнгэр Их Сургууль нь Дэлхийн хөгжлийн ерөнхий хандлага, монгол орны эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангах, хувь хүний эрх, ашиг сонирхолд уян хатан зохицож чадах, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх сургалтын таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой бөгөөд тус сургуулийн төгсөгчид салбартаа шилдгүүд байдаг нь Отгонтэнгэр Их Сургуулийг чанартай сургалттай, чадварлаг багш нартай гэдгийг нотлон харуулдаг юм.
5
ОТИС-ийн хамт олон гадаадын болон дотоодын их, дээд сургуулиуд, олон улсын байгууллагуудтай хамтран сургалт, эрдэм шинжилгээ, олон нийтийн үйл ажиллагаа явуулдаг. АНУ, Солонгос, Тайвань, Япон, Хятад зэрэг улсуудын тэргүүлэгч сургуулиудтай хамтран ажилладаг.
5
Отгонтэнгэр Их Сургууль нь олон улсын боловсролын стандартыг Монголд нэвтрүүлэхийг зорьж “Class of 2018” шинэ элсэгчдэд зориулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боловсруулжээ.
5
Энэ удаагийн “Боловсрол, Шинэчлэл 2014” үзэсгэлэн яармагт Отгонтэнгэр Их Сургуулийн үе үеийн төгсөгчдийн төлөөлөл хүрэлцэн ирж мэргэжлээ сонгохоор зорьж буй хүүхдүүдтэй уулзалт ярилцах хийх аж.
Уулзалт ярилцлага 2014.04.18-наас 21-ний өдрүүдэд12:30 цагаас Мишээл Экспо Төвд
Отгонтэнгэр Их Сургууль доорх мэргэжлүүдээр элсэлт авах аж.
5
Үүнд;
№ |
Мэргэжил |
Элсэлтэнд тооцох ерөнхий шалгалт |
1 |
Англи хэлний багш |
Монгол хэл эсвэл аль нэг гадаад хэл |
2 |
Хятад хэлний орчуулагч |
|
3 |
Сэтгүүл зүй |
Монгол хэл эсвэл нийгмийн тухай мэдлэг |
4 |
Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш |
|
5 |
Аж ахуйн эрх зүй |
Нийгмийн тухай мэдлэг |
6 |
Олон улсын эрх зүй |
|
7 |
Олон улсын худалдааны менежмент |
Математик |
8 |
Санхүүгийн менежмент |
|
9 |
Нягтлан бодох бүртгэл |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ