Замын Цагдаагийн зүүн талд барилгын кран унажээ
Хэдхэн хормын өмнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах S-Outlet дэлгүүрийн баруун талд барилгын кран авто зам руу унасан тухай Твитерт зураг оржээ. Замын цагдаагийн зүүн талд буюу S-Outlet дэлгүүрийн баруун талд байрлах барилгаас кран унахдаа Нарны зам руу нийлдэг туслах зам дээр унасан байна. Аз болоход кран унах үед хэн нэгэх осолд өртөөгүй ажээ. Холбогдох албаныхан ослын газарт ажиллаж байгаа ба энэ талаар эргэн мэдээлэх болно.
ө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ