Өнөөдөр нийслэлийн иргэдээс санал авна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн баталсан “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах 2013-2016 оны хөтөлбөр”-ийн хүрээнд айл өрхүүдэд хогны ногоон уут тараах болсон. Өнгөрсөн жил 3 тэрбум, энэ жил 4.5 тэрбум төгрөгийг хогны ногоон уутанд зарцуулахаар төлөвлөсөн нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа.
ххх
Тиймээс хогны уутыг үргэлжлүүлэн тараах эсэх асуудлаар иргэдийн дунд санал асуулт зохион байгуулахаар болсон билээ. Энэхүү санал асуулга өнөөдөр эхэлнэ. Ингэхдээ нийслэлийн 9 дүүргийн 152 хорооны 33 мянган өрхийг хамруулах аж.
хх
Санал асуултыг Монголын оюутны холбоо дэргэдэх нийгмийн болон социологийн ангийн оюутнуудыг багтаасан “Сор гоо” клубын судлаачид 2 хоногт багтаан авах юм байна. Санал асуултын үр дүнг НИТХ-д ирэх сарын нэгний дотор танилцуулах аж.
аа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ