Нийтийн тээврийнхэн лхагва гаригт чуулна

img

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч том оврын автобусны 25 байгууллага хамтран “Нийтийн тээврийн хөгжлийн гарц” чуулганыг дөрөвдүгээр сарын 23-нд зохион байгуулахаар болжээ. Анх удаа зохион байгуулагдаж буй чуулганаар  нийтийн тээврийн салбарын түүхэн замнал, өнөөгийн нөхцөл байдлаа дүгнэн ярилцаж, ирээдүйд баримтлах бодлого, хөгжлийн гарцыг тодорхойлох аж.  Мөн нийтийн тээврийн салбарыг тогтвортой ухаалаг тогтолцоотой болгох, хүн бүрт үйлчилгээ үзүүлэхийн тулд хамгийн түрүүнд зам маршрутаа зөв зохицуулах, төр хувийн хэвшлийн түншлэл сайжруулах гэх мэт олон асуудлыг чуулганаар хөндөн ярих гэнэ.

ааа

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

3131:
abtobusd joloochiin oron too bga boluu meddeg hun bnu
2014-04-19