Манай тамирчид долоон алт, гурван мөнгөн медаль хүртжээ
Манай улсын хөгжлийн бэрхшээлтэй тамирчид БНХАУ-ын Бээжин хотноо болсон хөнгөн атлетикийн нээлттэй Гранпри тэмцээнд амжилттай оролцоод иржээ. Манай 14 тамирчин Япон, БНСУ, Вьетнам зэрэг Азийн 18 орны тамирчидтай өрсөлдөж, долоон алт, гурван мөнгөн медаль хүртсэн байна. Хөдөө орон нутгаас Архангай, Өвөрхангай, Булган, Увс аймгийн тамирчид уг багийн бүрэлдэхүүнд багтсан аж.
хх
Тодруулбал, тамирчин н.Баттулга зээрэнцэг, бөөрөнцөгийн төрөлд тус бүр алтан медаль, Я.Очирваань 800 м болон 1500 метрийн уралдаанд төрөлд түрүүлсэн бол тамирчин н.Мөнхбат 5000, 1500 метрийн зайд уралдаж мөн алтан медалиар энгэрээ мялаажээ. Харин н.Цогтгэрэл бөөрөнцөг шидэлтийн эмэгтэйчүүдийн ангилалд мөнгө, зээрэгцэг шидэлтээр алтан медаль хүртсэн байна. Тамирчин н.Ганбаатар, н.Баярнаран нар зээрэгцэгийн төрөлд мөнгөн медалийн эзэн болжээ.
ааа
Энэ тэмцээнээс алт, мөнгөн медалдь хүртсэн тамирчид ирэх 10 дугаар сард БНСУ-ын Инчон хотод болох Азийн их наадамд оролцох эрхийн бичиг гардан авчээ. Тэд өнөөдөр эх орондоо ирсэн ба маргаашнаас эхлэн уг тэмцээнийхээ бэлтгэлд орох юм байна.
ааа
Тамирчдын амжилтын тухай багийн дасгалжуулагч Д.Төмөр “Бид тэмцээнд явахдаа өрсөлдөгч орнуудын тамирчдаа судалж үзсэний үндсэн дээр 14-15 медальтай ирэх зорилготой байсан. Манай тамирчид зээрэнцэг, бөөрөнцөгийг босоо байдлаас шидэж бэлтгэлээ базаасан. Гэтэл тэмцээний дүрэмд өөрчлөлт орж суугаа байдлаас шидсэн. Энэ нь тамирчдын амжилтад нөлөөсөн. Нөгөө талаар хоёр тамирчин маань бэртэлтэй байсан учир тэмцээнд оролцуулаагүй. Бид тэмцээний дараа багийн хурал хийж, багийнхаа амжилт, алдаа дутагдалд дүгнэлт хийсэн. Маргаашнаас эхлээд Азийн наадамд оролцох бэлтгэлээ хйиж эхэлнэ” гэж ярилаа.
өөө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ