Өнөөдөр ДБЭТ-ийн тайзнаа “Аида” амилна
Дэлхийн бүхий л орны дуурийн театрын, дуурийн жүжигчдийн урын сан дахь өндөр ур чадвар шаардсан, үнэ цэнэтэй бүтээл болох Ж.Вердийн “Аида” дуурь өнөөдөр УДЭТ-ын тайзнаа амилна.
Дөрвөн бүлэг, долоон үзэгдэлт энэ дуурь анх 1871 оны 12 сарын 24-нд Каир дахь Хедивийн Дуурийн Театрт Жованни Боттесинигийн удирдлагаар анх тоглогдож байжээ. Харин манай Дуурь бүжгийн эрдмийн театртын тайзнаа 2011 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр анх тоглож байсан түүхтэй.
“Аида” дуурийн зохиол нь түүхийн бодит үйл явдал дээр үндэслэгдсэн хэмээдэг ч энэхүү үйл явдлыг чухам хэзээ болж өнгөрснийг мэдээлээгүй бөгөөд “Фараоны үеийн түүх” хэмээн тэрээр тодотгосон байдаг аж. Энэ дуурьт Египет Этиопуудын мөргөлдөөний түүхийн үеийн нэгээхэн хэсгийн тухай үйл явдлыг харуулсан. Гол дүрүүдийн дотоод ертөнцийн догдлол, шаналлыг нээн харуулсан сэтгэл зүйн драмын шинжтэй. Хүн төрөлхтний гол үзэл санаа болох эх нутгаа гэсэн сэтгэл, хайрын дурлал, түрэмгийллийн эсрэг зөрчилдөөнөөс гадна шударга ёс, энэрэнгүй үзлийн бат итгэлийг харуулсан томоохон хэмжээний дуурь юм.
Дуурийн Аидагийн дүрд СТА Ш.Наранчимэг, Радамесд -Ч.Түмэндэмбэрэл, Амнерисийн дүрд М.Дариймаа, Рамфисд Б.Алтанхуяг тоглож байгаа бол Амонасрод МУГЖ Э.Амартүвшин МУГЖ, Египетийн хаанд С.Бат-Эрдэнэ, Элчид Г.Шижирболд, Их тахилчмаагийн дүрд Б.Уранчимэг нар хувилж байгаа аж.
аа
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ