Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэв
Тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эхнэр, нөхрийн аль нэг нь тэтгэвэр тогтоолгосноос хойш нас барсан тохиолдолд гэр бүлийн хүн нь нөхөр буюу эхнэрийнхээ амьд сэрүүн байх хугацаанд авч байсан тэтгэврийг үргэлжүүлэн авах харилцааг зохицуулах Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ, Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ санаачлан боловсруулсан билээ. Энэ хуулийн төслийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд зарим асуудлуудад анхаарч, тооцоо судалгаа хийсний үндсэн дээр эцэслэж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналыг төсөл санаачлагчдад уламжлахаар тогтлоо.
kl
Хуулийн төсөл батлагдсанаар урьдчилсан тооцоогоор улсын төсөвт жил бүр 200 орчим тэрбум төгрөгийн нэмэлт ачаалал үүсэхээр байгаа нь тэтгэврийн сангийн зарлагыг 21 орчим хувиар, төсвийн алдагдлын хэмжээг ДНБ-ий 1,0 хувиар нэмэгдүүлэх нөлөө үзүүлэхээр байгаа аж. Тиймээс тэтгэврийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн бодлоготой уялдуулж, хамтын тэтгэврийн даатгалын шинэ төрлийг боловсруулах, түүнд хамрагдах иргэд бусад иргэдээс илүү шимтгэл төлдөг байх чиглэлийг судалж үзэх нь зүйтэй гэж үзсэн байна.
vbhj
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ