Хөлөг онгоцны ахмадыг баривчлав
Өмнөд Солонгосын Инчеоноос Сөүлийг зорьж явсан 475 зорчигчтой усан онгоц осолдож, 268 хүн ор сураггүй алга болоод дөрөв хонож байна. Тус улсын эрх баригчид усан онгоцны ахмад болон багийн хоёр гишүүнийг баривчласан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
ол
“Sewol” хөлөг онгоцны ахмад 69 настай Ли Жүн Сёкыг албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан, далайн тэээврийн хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр буруутгажээ. Тэрбээр зорчигчдод аврах хантааз өмсөхийг сануулаад далайн ус гатлахыг зөвлөсөн нь хохирогчдыг гарган аврах ажиллагааг хойшлуулахад нөлөөлсөн хэмээн үзжээ. Ахмад Ли тухайн үед далайн ус хүйтэн байсан учир үүнээс өөр арга байгаагүйг мэдэгдээд, хохирогчдын ар гэрийнхнээс уулчлалт гуйсан байна.
тл
Тэрбээр, “Би хөлгийн гишүүдэд зааварчилгаа өгчихөөд амрахаар явсан. Үүний дараа осол болж, хөлөг живж эхэлсэн. Тэр үед далайн урсгал хүчтэй, усны хэм маш хүйтэн байсан. Тэгээд би хэрэв зорчигчдыг хөлгийг даруй орхихыг тушаавал аврах хантаазгүй хүмүүс живж, хөвж алга болох зэрэг олон аюул учирч магадгүй гэж бодсон. Тухайн үед аврах багийн завинууд хараахан ирээгүй байсан” хэмээн тайлбарласан тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ.
ол
Зорчигчдын гэр бүлийнхэн сураггүй болсон зорчигчид олдохгүй байвал онгоцны ахмадаас амийг нь нэхэх болно гэжээ.
ол
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ