Янукович эх орондоо буцаж очно
Украины хямралаас үүдэж, эх орноосоо дүрвэсэн Украины экс Ерөнхийлөгч Виктор Янукович өнөөдөр эх орондоо буцаж, Орос болон Путины тусламжтайгаар засгаа дахин барих бодолтой байгаа тухай “Trud.com”-д мэдээлжээ.
s
Оросын “Орт 1” телевизийн мэдээлж буйгаар, “Янукович өнөөдөр Улаан өндөгний баярыг тохиолдуулан эх орондоо очих төлөвлөгөөтэй байгаа” гэжээ. Өнөөдөр Европын орнуудын Улаан өндөгний баярын өдөр тохиож байгаа юм.
sa
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, “Экс ерөнхийлөгч Украины Бердянск хотоор дамжин оросын талыг баримтлагчдад эзлэгдсэн Донецк муж руу хамгийн түрүүнд ирж магадгүй” гэв.
s
Украины ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Олег Махницкийн “Ukraine agency”-аар мэдэгдснээр, “Янукович Украины хилээр нэвтэрсэн тохиолдолд хууль сахиулах байгууллагын ажилтнуудад баривчлах тушаал өгсөн гэжээ. Тэрбээр, “Янукович бол урвагч. Украинд нэвтэрсэн тохиолдолд ямар ч сануулгагүйгээр баривчилж, олны өмнө ялыг нь сонсох болно” гэжээ.
sa
Украины Прокурорын Ерөнхий газар Виктор Януковичийн эсрэг ард иргэдийг олноор нь хороосон, Үндсэн хуулинд хууль бусаар өөрчлөлт оруулсан, төрийн эргэлт хийхээр завдсан зэрэг эрүүгийн хэргийн үүсгэн шалгаж байгаа билээ.
s
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ