“МН370” онгоцтой холбоотой шинэ мэдээ дэлгэв
Сураггүй болоод 45 хонож буй Малайзын агаарын тээврийн “МН370” онгоцтой холбоотой шинэ мэдээллийг Малайзын албаныхан дэлгэсэн тухай “ВВС” агентлаг онцлов.
ы
Малайзын агаарын тээврийн албаны дарга Ажаруддин Абдул Рахман мэдээлснээр, “МН370” онгоц өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд радарын дэлгэцнээс алга болохын өмнөхөн хэтэрхий өндөрт гарч, дараа нь доошилсон болох нь судалгааны явцад илэрсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ.
ы
Сураггүй болсон онгоц тэр үед Вьетнам улсын агаарын замд орсон бөгөөд огцом эргэлт хийснийхээ дараа хэт өндөрт гарсан аж. Онгоцын аюулгүй ажиллагааны өндрийн дээд хязгаар 12 мянган метр байдаг, харин “МН370” онгоц 11 мянган метрийн өндөр явсан гэжээ.
ы
Гэхдээ сураггүй болсон онгоцны хар хайрцгийг олох хүртэл онгоцны аюултай хэмжээний өндөр авсныг тайлбарлах боломжгүй гэдгийг албаныхан хэлж буй. Харамсалтай нь “МН370” онгоцны хар хайрцагны дуут дохио илгээгчийн цэнэг дөрөв хоногийн өмнө дуусч, дохио илгээхээ больсон юм.
б
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ