Улаан өндөгний баяраар үймээн болов

img

Бразилийн нийслэл  Рио де Жанейро хотод Улаан өндөгний баярын үеэр цагдаа нарын тавьсан суманд хоёр энгийн иргэн оногдож амиа алдсанаас болж үймээн дэгдэж, иргэд цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

ы

Хохирогч нь цагдаа нар болон хар тамхины наймаачдын буудалцааны золиос болсон аж. Эхний хохирогч 21 настай Андерсон Сантос Сильва шашны зан үйл үйлдэхээр сүмд ирээд байсан бөгөөд буудалцааны үеэр ээж, эгч хоёрыгоо хамгаалах гэж байгаад амиа алдсан аж.

ы

Хоёр дахь хохирогч нь 17 настай Эмануэл Гомез мотоцикльтой явж байгаад цагдаагийн хуягласан машинд мөргүүлж амиа алдсан байна. Энэ хэрэгт дургүйцсэн Рио Де Жаньейро хотын Карамухо ядуусын хороолын иргэд цагдаа нартай мөргөлдөж, дөрвөн автобус, гурван суудлын тэрэг шатааж, хууль ёсыг сахиж зохих шийтгэлийг нь хүлээлгэхийг эрх баригчдаас шаардсан байна.

йы

Тус улсын Ерөнхийлөгч хатагтай Дилма Руссефф энэ хэрэгт харамсч буйгаа илэрхийлж, амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.

ы

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ