“Khaan Quest-2014”-д 20 орны цэргийн албан хаагчид оролцоно

img

 

Энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан “Khaan Quest-2014” сургуулийн төгсгөлийн шатны төлөвлөлтийн хурал энэ сарын 14-18-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Хуралд Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөвлөлтийн бүлэг, АНУ-ын талаас Номхон далай дахь Хуурай замын цэргийн болон Тэнгисийн явган цэргийн командлал, Аляскийн Үндэсний гвард,  Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташегийн алба, БНХАУ, Канад, БНСУ, БНЧУ-аас нийт 58 төлөвлөгч оролцов.

ы

“Khaan quest-2014” сургуулийг 6 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд уламжлал ёсоор команд штабын сургууль, салаадын хээрийн сургууль, эмнэлэг хүмүүнлэгийн болон инженерийн хамтарсан ажиллагаа гэсэн дөрвөн үндсэн хэсгээр зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

ы

“Khaan Quest-2013” Энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуульд 15 улс орон оролцож байсан бол энэ жилийн хувьд урьдчилсан байдлаар 20 улс орон цэргийн алба хаагчдаа оролцуулахаа албан ёсоор мэдэгдсэн байна.

\

Энэ жилийн сургуулийн онцлог нь анх удаа БНХАУ-аас хээрийн сургуульд салаа, эмнэлгийн хамтарсан ажиллагаанд эмч нарын бүлэг оролцуулах бол НАТО-гийн гишүүн орон болох Чех Улсаас хээрийн сургуульд салаа, сургагч багш нар оролцуулахаа албан ёсоор мэдэгджээ. Түүнчлэн салаадын хээрийн сургуульд Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэхэд зайлшгүй шаардлагатай усан эргүүл, амьд гарах арга ухаан зэрэг шинэлэг сургалтуудыг үргэлжлүүлэн зохион байгуулахаас гадна иргэдийн үймээнийг намжаах сургалтыг шинээр зохион байгуулах юм байна.

ый

Энэ жилийн “Khaan Quest-2014” сургуулийн эмнэлгийн хамтарсан ажиллагаа СХД-ийн Толгойтод явагдах бол инженер, засвар тохижилтын хүмүүнлэгийн ажиллагаа Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зарим цэцэрлэг, сургуулиудад өрнөх аж.

ы

П.Наран

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hunnu:
oros hujaa gesen 2 daisnaas hamgaalah zevseg heregtei bn
2014-04-21
irgen :
chaavaas daa manai niseh huchin gej yu bhav dee .gordokod bgaa agaariin dovtolgoonoos hamgaalah angi ge hujaagaar manuulaad bj b lee.itgehgui bol ochood haraarai toirood duuren hujaa toosgo tumriin uildver iim zevsegt huchintei uls gej yu bhav haraad gaihah ichih uur hureh shig bolson chaavaas daa.uls mun vv bodit baidal deeree hujaa koloni boljee mongol.malnuudaa
2014-04-20
dashdondog:
tenegee orosuud bol manai tusgaar togtnoliin batalgaa ,bid omon talaasaa hujaa nariig sain harj servvlj bh heregtei? manaid orosiin iskandar 300 puujin heregtei bna? ene amerik , hyataduudiig ailgaj byui hamgaalalttin sistem yumaa??
2014-04-20
армиа бэхжүүлэе:
зэвсэгт хүчнээ бэхжүүлэх, хамгийн сүүлийн үеийн тив алгасагч пуужин, агаараас эсэргүүцэх пуужин, сөнөөгч бөмбөгдөгч онгоцнуудтай болмоор байнаа. сая украйныг оросууд яаж дээрлхэж байгааг анхаарч болгоомжтой байж, хариу цохилт өгч чадах зэвсэгт хүчинтэй болох хэрэгтэй. бид өөрсдийгөө хамгаалах бэлтгэлтэй байхгүй бол хэн ч биднийг хамгаалахгүй. оросууд гэрээ ёсоороо украйны бүрэн бүтэн байдлыг хамгаалах үүрэг хүлээсэн байж гэрээгээ зөрчиж газар нутгийг нь эзлэн авч улмаар улс орныг нь хувааж эзлэхээр ичгүүргүй зан гаргаж байгаа юм чинь монголыг бол өлхөн эзлэх буюу хятадад худалдахад гайхах зүйлгүй байна. улсын нүүр цэргээсээ гэдэг юм.
2014-04-20