Эсэргүүцлийн жагсаалаар 42 хүн амиа алджээ
Венеусэлийн нийслэл Каракас хотноо эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Каракас хотноо сөрөг хүчнээр удирдуулсан 100 мянга гаруй иргэн Ерөнхийлөгч Николас Мадураг Засгийн бүх эрхийг өөртөө төвлөрүүлж байна хэмээн буруутгаж, огцрохыг шаардаж эмх замбараагүй байдал үүсгэсэн юм. Өчигдөр нийслэл хотноо дахин эмх замбараагүй байдал үүсч армийн цэргүүд даралттай ус, цахилгаан бороохой, гал зэвсэг хэрэглэсний улмаас 42 хүн амиа алджээ. Шинжилгээгээр, цагдаа нарын тэнэсэн суманд өртөж 23 хүн амиа алдсан бол гурван хүний зүрх нь зогсч, хэд хэдэн хүн хортой бодисонд угаартаж амиа алдсан гэжээ.
Суманд өртөж амиа алдсан хүмүүсийг буруу цагт буруу газраа байсан хэмээн цагдаагийн газраас мэдэгдэж, тэдний амь насны хариуцлага хүлээхгүй гэж мэдэгдсэнээс болж Венеусэлийн таван хотод эмх замбараагүй байдал газар авчээ. Тус улсын Ерөнхийлөгч Николас Мадура цагдаагийнхан галт зэвсэг хэрэглэсэн явдлыг буруутгаж, сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн гэдгээ илэрхийлж, ард түмнээсээ уучлалт гуйсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ