Ким Чен Ун хөлөг онгоцны ослыг захиалсан уу
Өмнөд Солонгосын бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Sewol” хөлөг онгоц живэх болсон гол шалтгаан Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай ямар нэгэн байдлаар холбоотой хэмээн үзэцгээж байна. “Yonhapnews” агентлаг Өмнөдийн тагнуулын нууц мэдээлэл дээр үндэслэж шинэ мэдээ дамжууллаа. Энэ сарын 16-нд осолдсон 900 зорчигчийн багтаамжтай “Sewol” хөлөг онгоц үл мэдэгдэх шалтгаанаар осолдсон. Онгоцны ахмад Ли Жүн Сёк нь Хойд Солонгост 5-6 удаа гэр бүлээрээ аялаж байсныг илрүүлсэн аж.
Тагнуулынхан онгоцны ахмад Ли Жүн Сёкийг Хойд Солонгосын талыхантай холбоотой байж магадгүй хэмээн мөрдөж эхэлсэн бөгөөд онгоцны ослыг Ким Чен Ун захиалсан хэмээн таамаглаж байгаа юм. Мөн Ким Чен дээрх осол гарсаны дараа Хойд Солонгосын аялал жуулчлал, цэргийн зориулалтай хөлөг онгоц, завиудтай биечлэн танилцаж, ихэд жаргалтай сэтгэл хангалуун байгаа зургуудаа “KCNA” агентлагт байрлуулж, гэнэтийн дайралтад бэлэн байхыг анхааруулсан байна.
Ким Чен Ун Өмнөд Солонгост “Sewol” онгоц осолдсоны дараагаас олон нийтийн өмнө байнга гарах болсон нь сэжигтэй санагдаж байгаа тухай Өмнөдийн тагнуулууд Засгийн газартаа мэдээлсэн гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ