Н.Батцэрэг: Д.Батцогт бүлгээс гарах ямар нэгэн бичиг өгөөгүй

img

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Засгийн газраас өргөн барьсан Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоол болон Хяналтын тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн байна. “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдааны талаар Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ нар мэдээлэл хийлээ.

ы

Засгийн газраас Эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх тогтоолын төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьсан бөгөөд уг тогтоолыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан ч Засгийн газраас эргүүлэн татаж, баасан гаригт дахин өргөн барьсан юм. Уг асуудлыг Эвслийн бүлэг ярилцаад Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн тогтоолын төсөлтэй холбогдуулан Сангийн сайдаас мэдээлэл сонсчээ. Уг тогтоолын төсөл нь Үндэсний их баяр наадам хүртэл, бүхэлд нь эдийн засгийг эрчимжүүлэх гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжих юм байна. 22 заалттай тогтоолтой холбогдуулан 10 гаруй томоохон хуулийн төслүүд шинээр гарахаар байгаа бөгөөд эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд одоо байгаа санхүү, хүн хүчний хүрээнд зохион байгуулах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа аж.

ы

Мөн бүлгийн хуралдаанаар Хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар байр сууриа нэгтгэсэн байна. Хяналтын тухай хуулийг Засгийн газраас өнгөрсөн намрын чуулганы үеэр эргүүлэн татсан байсан ч  концевцын хувьд өөрчлөлт оруулан дахин өргөн барьсан байна. Энэ хуулийн хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар шийдвэрлэх бөгөөд эвслийн бүлгийн зүгээс дэмжиж ажиллахаар болсон байна. Гэхдээ эвслийн бүлгийн зүгээс хууль эрхзүйн зохицуулалт дээр ойлгомжгүй, шинээр томъёолох, нийгэм өөрөө хяналтын чиг үүргийг ямар хууль эрх зүйн орчноор зохицуулах гээд олон асуудал байгаа учраас анхаарч ажиллахаар болсон байна.

ы

Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар Өршөөлийн тухай хуулийг ирэх долоо хоногт хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэн бүлгийн даргадаа албан тоот хүргүүлсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү Х.Тэмүүжингийн асуудлаар Хууль зүйн байнгын хороо хуралдахдаа горимын санал гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж бүлгийн удирдлагадаа хандаад байгаа юм байна. Тиймээс  эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг дээрхи хоёр гишүүний албан тоотыг хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллана гэлээ. Дээрх мэдээллийн дараа "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгзарим асуудлыг тордуулснаа хүргэж байна. 

ы

-Д.Батцогт гишүүн бүлгээсээ гарах хүсэлтээ өгсөн үү?

-Д.Батцогт гишүүн одоогоор бүлгээс гарах талаараа ямар нэг бичиг, цаас өгөөгүй. Бүлгийн хуралдааны үеэр асуудал хэлэлцэж, маргах зуур бүлгийн хуралд суухгүй гэж хэлээд гараад явсан. Дэгийн тухай хуулийн дагуу гишүүн бүлгээс гарах эрх зүйн зохицуулалт байдаггүй юм билээ. Яагаад гэвэл сонгуульд аль нэг субъектээс нэр дэвшсэн. Тэгэхээр тэр нэр дэвшин сонгогдсон субъекттэйгээ бүрэн эрхийн хугацаанд байх хуулийн зохицуулалттай. Цаашид бүлгийн хуралдаа суухгүй бол  хурал тасалдаг гишүүн л болж хувирна даа.

ы

-МҮАН, МАХН-ын дунд үл ойлголцол байгаа гэсэн хардлагыг төрүүлээд байна л даа?

-Тийм зүйл байхгүй. Бид хувь гишүүний хувьд найзууд. Ажлын шаардлагаар хоорондоо маргах, санал зөрөх зүйл байдаг шүү дээ. Магадгүй Д.Батцогт гишүүн өөрөө улстөрийн шийдэл гаргах гээд ийм зүйл болсон байж магадгүй гэсэн таамаг төдий л байна. Юу болсныг үнэндээ мэдэхгүй байна.

s

-Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухайд "Монголын баялаг" холдинг байгуулах, нөгөө талаар төрийн өмчийн томоохон аж ахуйн нэгжийг 2014-2016 онд хувьчилна гэсэн заалт оруулсан байна. Мөн  төрийн өмчийн томоохон аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлнэ гэсэн байна. Ер нь эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл нь яг эдийн засгийг эрчимжүүлэхэд чиглэгдэж байна уу, томоохон компаниудыг дэмжихэд чиглэгдэж байна уу?

-Наад асуудлаар чинь Ерөнхий сайдын саналыг сонсож байсан. Өнөөдөр Сангийн сайдын байр суурийг сонслоо. Бүлэг ямар байр суурьтай байгаа вэ гэхээр нэгдүгээрт Баялаг бүтээгчдийг бүхий л зүйлээр дэмжих ёстой. Тоон үзүүлэлт талаас нь аваад үзэхээр томоохон хөрөнгө санхүү эзэмшдэг компаниуд байдаг мөртлөөсөө эдийн засагт үзүүлж байгаа үр нөлөөлөл сайнгүй байгаа юм. Хувьчлалын тухайд сүүлийн жилүүдэд тодорхой төрийн бодлого гараагүй яваа. Засгийн газар зарим аж ахуйн нэгжүүдийн хувьчлалын асуудлыг хөндөж байгаа. УИХ-аар оруулж ирнэ. 

s

-Х.Тэмүжин сайдыг огцруулах асуудлыг байнгын хорооны хурлаар хэлэлцэх үед гишүүд тодорхой мэдээлэл авмаар байна гэж байсан. Таны хувьд хэр мэдээллээр хангагдаж байгаа вэ?

-УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Илүү тодорхой мэдээлэлээр хангагдах хэрэгтэй байна гэж Д.Ганбат гишүүн горимын санал гаргасан. Тэр үед мэдээллийг хаанаас авах вэ, Х.Тэмүүжин сайдаас эхлээд тайлбар сонсмоор байна гэдгийг би хэлсэн. Ингээд хэлэлцүүлэг явж байх үед сайд мэдээлэл хийсэн. Нэгэнт горимын санал гарсан учраас санал хураалгаж дэмжигдсэн. Миний ойлгосноор Тусгай хяналтын дэд хороо, Ёс зүйн дэд хороо хуралдаж сайдтай холбоотой асуудлаар заавал шалгалт хийж дүгнэлтээ гаргах ёстой юм байна. Одоогоор дэд хороод энэ асуудлыг авч хэлэлцээгүй юм байна лээ. Бид илүү мэдээлэл хаанаас авах нь тодорхойгүй байна.

s

-"Давхар дээл" тайлах хуулийн төслийн хэрэгжих хугацаа энэ оны 7 дугаар сарын 1-нээс болчихлоо. Засгийн газар огцорч магадгүй гэдэг зүйл яригдаж байна. Шударга ёс эвслийн бүлгийн байр суурь ямар байгаа вэ?

-Огцорно гэдэг үгийг хэрэглэх тохиромжгүй байна. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр хүлээгдэж байна. Хууль эцэслэн батлагдаж гараагүй учрас тэгнэ, ингэнэ гэж  шууд ярьж болохгүй. Олонхийн авсан санал буцаж унах юм бол 3/2 санал шаардагддаг. Тэгэхээр гишүүдийн саналаа өгсөн байдлыг хараад үзэхэд тийм байдал үүсэх үү, үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Гишүүд өөр, өөрийн бүрэн эрхийн хүрээнд саналаа өгөөд явах байх.

a

-Давхар дээлний асуудлаар та нам, бүлэг эвслийг хооронд нь зөрчилдүүлж байна гэсэн байр суурийг илэрхийлсэн. Таны хэлсэнчлэн эвсэл дотроо хоёр нам зөрчилтэй байна уу?

-Ерөнхийлөгч өөрөө эхлээд энэ бүх маргаан, зөрчилдөөнийг тавьсан хүн шүү дээ. Энэ хуулийн төсөл маань үндсэн хуулиа зөрчсөн учраас УИХ-ын нэгдсэн чуулган дээр бид хэлэлцэх шаардлагагүй байсан. Гэтэл өнөөдөр Ерөнхийлөгч нь хуулиа зөрчөөд оруулж ирсэн хуулийн төсөл дээр гишүүд хэлэлцэх эсэх дээр маргалдаж байна. Ер нь ийм хуулийн төсөл оруулж ирсэн хүн нь өөрөө энэ асуудлыг цэгцлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Магадгүй манай эвслийг тараасай, бутраасай гэсэн улс төрийн намуудда өгөөш болох вий гэсэн болгоомжлох үүднээс хэлсэн.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ