Хар хайрцагны эрлийг зогсоохоор болжээ
Малайзын “MH370” онгоцны хар хайрцагны эрлийг долоо хоногийн дараа зогсоохоор болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Хятадын Засгийн газраас сураггүй алга болсон онгоцны хар хайрцагны эрлийг долоо хоног үргэлжлүүлээд зогсоохоор болсон тухай мэдээлсэн аж.
Энэ сарын дундуур хар хайрцагнаас хэд хэдэн удаа дохио ирүүлсэн ч өнөөг хүртэл олдоогүй учир эрлийг зогсоож, хайгуулын талбайг өөрчлөх арга хэмжээ авахаар болжээ. Одоо усны гүнд хийгдэж буй хайгуул дохио ирүүлсэн газраас 10 км-ийн зайтай байгаа аж. “Bluefin 21” хэмээх гүний тусгай төхөөрөмжийг дахин тоноглож 4700 метрийн гүнд шумбуулж, алга болсон онгоцны сэгийг олохоор ажиллаж байгаа юм байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ