Путиний экс эхнэртэй гэрлэхийг хүсэв

img

ОХУ-ын Ерөнхийлөгч Путиний экс эхнэр Людмилад нэгэн эр гэрлэх санал тавьсан тухай “Trud.com” мэдээллээ. Ерөнхийлөгч хэдхэн хоногийн өмнө телевиз, радио станцуудаар олон нийттэй шууд ярилцлага хийх үеэрээ “Би хуучин эхнэрээ хүнтэй суулгасны дараа эхнэр авах эсэхээ бодох болно” хэмээн хариулсан билээ. Тус ярилцлага цацагдсаны дараа Новосибирск хотын оршин суугч Юрий Бабин гэгч Путиний экс эхнэр Людмилатай гэрлэхийг хүсч байгаагаа мэдэгдэж, хамтын амьдралд нь туслахыг хүссэн байна. Бабин Орос улсад “Сохор зоосны саятан” гэдгээрээ алдартай юм. Тэрбээр 2012 оны арванхоёрдугаар сард таван сая ширхэг зоосны цуглуулгаа 19.9 сая рублиэр худалдаалж байсан юм.

Юрий Бабин эхнэр авах тухайгаа “Би 2008 оноос ганц бие амьдарч байгаа. Тийм учраас Людмила Александровнатай суухыг хүсч байна. Миний хүсэл биелнэ гэж найдаж байна” гэж ярьжээ. Хэвлэлийнхэн түүнээс хэрхэн Людмилад гэрлэх саналаа тавих гэж байгааг асуухад “Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас Людмила олж мэднэ гэж найдаж байна. Тэр надад зөвшөөрнө гэдэгт итгэж байна. Би явлаа, сүм рүү залбирал үйлдэхээр” гэж хариулжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

anhaar:
naad omego chini svljee .b i nasd svljeendi hulhiduulsn yumaa
2014-04-23
hehe:
neg udaa orosiin haan morind gishgyylj yhsen gej sonsoj bailaa ene ivanuudaas yeson shidiin yum garna shyy
2014-04-22
nasnii etsest bariug..:
ha ha putin ex naizdaa emegtei hunii erhten nariisgah hagalgaag hiih mungiig ny ogson gesen shuu ene ovoo aztai eree.
2014-04-22
зочин:
путин ч уран ухаантай юм аа.
2014-04-21
zochin:
hycherheg erchyydiin tsaana hychirheg emegteichyyd bdag. tiimees bolgoomjtoi baih ni erchyydiin dabuu tal bolno.
2014-04-21
mongoloos:
yagaad bolohgui gej.....hun l bolson hoino taalagdah taalagdahgui asuudal garah baihdaa.gehdeel amjilt huse.
2014-04-21
altaa:
ytsaar chiniyariad abah ymyy
2014-04-21
zochin :
toc ymyy yaj abah be yamar vnetei be
2014-04-21
хаха:
овсгоотой л эр санж
2014-04-21