С.Одонтуяа: Ж.Батзанданг АТГ-д өгөөгүй
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар санал солилцсон байна. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Д.Зоригт нар мэдээлэл хийлээ.
б
Өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож эдийн засгийг эрчимжүүлэхтэй холбоотойгоор Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн байна. Тухайлбал, дээрх арга хэмжээний хүрээнд баялаг бүтээгчдээ татвараар дэмжих, татварыг авах шатанд дарамтлахгүй байх, аялал жуулчлалыг эрчимжүүлэх хүрээнд визний нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг асуудлууд хөндөгдөж, Засгийн газраас өргөн барьсан эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцэхийг бүлгийн гишүүд дэмсэн байна. Дээрх тогтоолын төсөлд нийтдээ 23 асуудал тусгагдсан байгаа аж. Дээрх асуудлуудад энэ хаврын чуулганы хугацаанд бизнес эрхлэгч, хөрөнгө оруулалтыг сайжруулах бодитой хэд, хэдэн хуулийн төслийг батлах ёстой гэсэн заалтуудыг тусгаж өгчээ. Мөн бизнесийн хөрөнгө оруулалтыг сайжруулж, татварын таатай орчин бүрдүүлэх чиглэлээр бизнес эрхлэгч аж, ахуй нэгжүүдээ дэмжих ажлуудын төлөвлөгөө ч багтсан байна.
ы
Харин АН-ын бүлгийн зүгээс бизнес эрхлэгчдэд тулгамддаг хүн суртлыг арилгах, түүнд дотроо тусгай зөвшөөрлийг бууруулах шийдлийг гаргаж холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах, давхардсан хяналт шалгалтыг багасгах талаар Засгийн газарт чиглэл өгөхөөр болжээ. Мөн Засгийн газрын зүгээс "Эдийн засгийн эрчимжүүлэх 100 хоног" аяныг энэ долоо хоногоос эхлэн явуулах гэж байгаа. Үүнийг нь дэмжиж ажиллана гэдгээ АН-ын бүлгээс мэдэгдлээ.
ы
Мөн Монгол улсыг зорьж ирж буй мөнгөний урсгалыг идэвхжүүлэх мөн бусад сувгийг нээхэд тусалсан хуулиудыг хаврын чуулганы хугацаанд дэмжих хэрэгтэй гэж тус бүлгээс үзэж байгаа аж. Нэн ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтын 80 хувийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчныг хөрөнгө оруулагчдад илүү таатай болгох шаардлагатай гэж үзсэн байна. Энэхүү мэдээллийн дараа АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа сэтгүүлчдийн сонихсон асуултад хариулт өгсөн юм.
ы
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Давхар дээл”-ийг тайлах хуулийн төсөл ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж болзошгүй нөхцөл үүсээд байна. Энэ тохиолдолд Засгийн газар унах боломж бүрдэнэ. Сайд нарын 50 хувийг шинээр томилох нөхцөлд Засгийн газар автоматаар унадаг. Үүнээс гарах гаргалгаа юу байна вэ?
-УИХ-ын чуулганаар орж анхны хэлэлцүүлгээр ирэх долдугаар сарын 1-нээс гэсэн санал дэмжигдсэн. Гэхдээ шийдвэр эцэслэгдээгүй байна, Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хийнэ. Унасан саналаа буцааж сэргээхэд гишүүдийн гуравны хоёрын саналыг авах шаардлагатай болно. Магадгүй санал дэмжлэг хүлээхийг үгүйсгэх аргагүй. Дэмжигдэхгүй одоогийн саналаараа хууль батлагдвал Ерөнхийлөгч хуулийн төсөл дээр хэсэгчлэн буюу бүхэлд нь хориг тавих бүрэн эрх нь бий. УИХ хуулийг ёсчлон баталсны дараа тав хоногт багтаж Ерөнхийлөгч хориг тавих бололцоотой. Гэхдээ энэ бүхнийг одоо урьдчилан тооцох боломжгүй.
б
-Хуулийн төслийг хугацааг урагшлуулбал хориг тавина гэж Ерөнхийлөгч хэлсэн нь үнэн үү?
-“Ухаалаг төр”-ийн анхны хэлэлцүүлэг дээр Ерөнхийлөгч “Монгол Улсын Засгийн газар тогтвортой үйл ажиллагаа явуулах ёстой. Хэрвээ хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулах болбол улстөрийн тогтворгүй нөхцөл байдал үүсгэх учраас хориг тавина гэж Ерөнхийлөгч хэлсэн байгаа.
ыб
-УИХ-аар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дөрвөн гишүүн эсрэг кноп дарсан. Энэ дөрвөн гишүүнд Ардчилсан нам хариуцлага тооцох талаар яригдаж байна, энэ үнэн үү. Хэрвээ хариуцлага тооцвол ямар арга хэмжээ авдаг юм бэ?
-Бүлгийн хуралдаанаар өнөөдөр энэ асуудал яригдаагүй. Мөн хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-аас эцсийн шийдвэр гараагүй байна. Ардчилсан намын дүрэмд зохицуулалт байдаг, тэр нь Засгийн газрыг огцруулсан тохиолдолд гэсэн өгүүлбэрээр бий. Тодруулбал, Ардчилсан намын гишүүний өгсөн санал Засгийн газрыг огцруулахад нөлөөлсөн бол тухайн гишүүдийг намаас гаргана гэж заасан байгаа. Гэхдээ хувь хүний сонголтоор саналаа өгөх эрхтэй ч яах гэж УИХ-д намын бүлэг байдаг билээ. Бүлгийн гишүүний хувьд хувь хүний сонголтоор саналаа өгөх эрхтэй ч бүлгийн шийдвэрээ дагах үүрэгтэй. Гэхдээ энэ асуудал дээр эцсийн шийдвэр гарахыг хүлээх хэрэгтэй.
-УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Ардчилсан намаас Авлигатай тэмцэх газарт өгсөн гэх мэдээлэл байна. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Сая бүлгийн хуралдаан дээр энэ тухай ярьсан, тийм зүйл байхгүй.
ый
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ